Эхлэл Мэдээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
МэдээУлс төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Хуваалцах
Хуваалцах

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн есөн удаагийн аварга “Хасын хүлэгүүд” багийн бүрэдлэхүүнийг хүлээн авч уулзлаа.“Хасын хүлэгүүд” багийн гаргаж байгаа амжилт хүүхэд, залууст үлгэр дуурайл болж, сагсан бөмбөгийн спортоор хичээллэх сонирхол төрүүлж байгааг Ерөнхийлөгч тэмдэглэлээ.

Багийн хамт олон Үндэсний дээд лигээс гадна Азийн аваргуудын лигийн Зүүн Азийн аварга болон хүрэл медаль хүртэж, энэ оны сүүлээр болох Зүүн Азийн Супер лигт оролцох Монголын анхны багаар шалгаран, тивийнхээ шилдэг гурван багийн нэг болсонд баяр хүргэж, амжилт хүслээ.Хоорондын үл ойлголцлоос болж тусдаа үйл ажиллагаа явуулж байсан сагсан бөмбөгийн холбоод Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилга, дэмжлэгээр нэгдсэн.

Нэг зорилго, тогтвортой бодлого, зөв менежмент, сахилга батын дүнд сагсан бөмбөгийн спорт улам хурдацтай хөгжиж, амжилт гаргаж байгааг “Хасын хүлэгүүд” багийн эзэн, хөрөнгө оруулагч Ж.Бат-Ирээдүй хэллээ.2024-2025 оны Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд тус багийн таван тамирчин багтсан байна.Багийн хамт олон хамтрагч байгууллагууд болон дэмжигчдийнхээ хамт “Спорт бизнес форум”, олон нийт, залуучуудын дунд эв нэгдэл, спортын үнэт зүйлд уриалсан баярын жагсаал зэргийг жил бүр зохион байгуулахаар төлөвлөжээ.

“Хасын хүлэгүүд” багийн менежментийг “Гүнд инвестмент” холдингийн хөрөнгө оруулалттай “Хүлэгүүд спорт менежмент” компани хариуцдаг бөгөөд үндэсний дээд лигийн эрэгтэй, эмэгтэй багаас гадна “Хүлэгүүд“ академиар дамжуулан залуу үеэ бэлдэж байна.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

11 ДҮГЭЭР САРЫН 30-НААС ИХЭНХ НУТГААР ХҮЙТНИЙ ЭРЧ ЭРС ЧАНГАРНА

Энэ үеэр Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр...

Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

НийгэмУлс төр

“Төрийн өндөр албан тушаалтнуудад зам хааж, хөдөлгөөнийг саатуулж давуу эрх олгодгийг зогсоох” өргөдөлд иргэд саналаа өгч байна

ӨРГӨДӨЛ: ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУДАД ЗАМ ХААЖ, ХӨДӨЛГӨӨНИЙГ СААТУУЛЖ ДАВУУ ЭРХ ОЛГОДГИЙГ...

Мэдээ

12 дугаар сарын 02-ныг хүртэлх цаг агаарын мэдээ

2025 оны 11-р сарын 28-наас 12-р сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан...