Эхлэл Мэдээ Хонь ноослогчдын анхдугаар тэмцээний шилдгүүд тодорлоо
Мэдээ

Хонь ноослогчдын анхдугаар тэмцээний шилдгүүд тодорлоо

Хуваалцах
Хуваалцах

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдсан “Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн Төв аймгийн Зуунмод хотноо 2025.06.20-21-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.

“Алтан хайч-2025” тэмцээнийг уламжлалт гар хайч болон цахилгаан хайчаар ахлан суралцагч, мэргэжлийн гэсэн 3 төрлөөр зохион байгуулсан бөгөөд 21 аймгийн 100 гаруй малчин, тамирчид хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдсөн.

Тэмцээнд байр эзэлж, шагнал хүртсэн хонь ноослогчдыг танилцуулж байна.

“ЦАХИЛГААН ХАЙЧ”-НЫ МЭРГЭЖЛИЙН ТӨРЛИЙН тэргүүн байрт:  Архангай аймгийн Хотонт сумын малчин Эрдэнэцогтын Баасандорж

Хоёрдугаар байрт: Архангай аймгийн Төвшрүүлэх сумын малчин Лхагвасүрэнгийн Сэржбүдээ

Гуравдугаар байрт: Архангай аймгийн Батцэнгэл сумын малчин Гантулгын Мягмар-Очир

Тусгай байрт: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын малчин Дорждэрэмийн Цэнд-Аюуш нар тус тус шалгарлаа.  

“ЦАХИЛГААН ХАЙЧ”-НЫ СОНИРХОГЧДЫН ТӨРЛИЙН тэргүүн байрт: Архангай аймгийн Цэнхэр сумын малчин Чулуунбатын Азбаяр

Хоёрдугаар байрт: Архангай аймгийн Цэнхэр сумын малчин Гантөмөрийн Болд-Эрдэнэ

Гуравдугаар байрт: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын малчин Жаргалын Баяртөгс

Тусгай байрт: 9 минутад 5 хонь хяргасан амжилтаар Говьсүмбэр аймгийн Баянтал сумын малчин Эрдэнэболдын Баасанцэрэн нар тус тус тодорсон.

“ГАР ХАЙЧ”-НЫ ТӨРЛИЙН тэргүүн байрт: Говь-Алтай аймгийн Дарви сумын малчин, Монгол Улсын аварга малчин Шагдарсүрэнгийн Батмагнай

Хоёрдугаар байрт:  Төв аймгийн Баянхангай сумын малчин Гантөрийн Ганбаяр

Гуравдугаар байрт: Өвөрхангай аймгийн Хужирт сумын малчин, Монгол Улсын аврага малчин Жамъяангийн Цэрэндорж

Тусгай байрт: Дорнод аймгийн Баян-Уул сумын малчин, Аймгийн аварга малчин Батболдын Лхагвадорж нар тус тус байр эзлэв.   

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

Монгол бахархлын өдөр: Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр

Монголчууд бид жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг Монгол бахархлын өдөр...

МэдээНийгэм

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртсэн эрхмүүд

Мянганы суут хүмүүн, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, монгол түмний өнө мөнхийн...

Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...