Эхлэл Мэдээ УСНЫ ОСЛООС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА
Мэдээ

УСНЫ ОСЛООС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

Хуваалцах
Хуваалцах

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар их халалт үргэлжлэх энэ үеэр иргэдийн гол, ус бараадах хөдөлгөөн эрс нэмэгддэг. Усны ослоор амь насаа алдаж байгаа гол шалтгаан нь анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдал, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орох, зориулалтын бус хөвөгч хэрэгсэлтэйгээр гол усанд орсноос үүдэлтэй байна. Иймд:

Иргэд гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх

Хүүхдийг ганцааранг нь гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах

Стандартын бус завь, хийлдэг гудас зэргийг ашиглахгүй байх

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх

Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.

Мөн бороо, гэнэтийн аадар бороо орж үерийн аюулыг дагуулдаг тул сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

Монгол бахархлын өдөр: Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр

Монголчууд бид жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг Монгол бахархлын өдөр...

МэдээНийгэм

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртсэн эрхмүүд

Мянганы суут хүмүүн, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, монгол түмний өнө мөнхийн...

Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...