Эхлэл Мэдээ 259.5 мянган га-д улаанбуудай тариалжээ
Мэдээ

259.5 мянган га-д улаанбуудай тариалжээ

Хуваалцах
Хуваалцах

Монгол Улс энэ онд улсын хэмжээгээр 360.7 мянган га-д үр тариа, үүнээс 310.1 мянган га-д улаанбуудай, 17.1 мянган га-д төмс, 16.5 мянган га-д хүнсний ногоо, 144.1 мянган га-д малын тэжээл, 103.7 мянган га-д тосны ургамал, өссөн дүнгээр 7.9 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 650.1 мянган га-д тариалалт хийхээр зорилт тавьсан.Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 47 дугаар тогтоолоор батлагдсан “Атрын-IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг хэрэгжүүлэх, арга хэмжээний төлөвлөгөөг эрчимжүүлэх, 2025 оны тариалалтыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулах чиглэлээр аймгуудад үүрэг чиглэл өгч зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлж байгаа билээ.

Тариалалт зургаадугаар сарын 13-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд 431.4 мянган га буюу 66.3 хувийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс улаан буудай 259.5 мянган га буюу 83.7 хувь, бусад үр тариа 31.3 мянган га буюу 61.9 хувь, төмс 10.2 мянган га буюу 60.2 хувь, хүнсний ногоо 8.4 мянган га буюу 51.2 хувь, малын тэжээл 26.1 мянган га буюу 18.1 хувь, тосны таримал 95.1 мянган га буюу 91.6 хувийн гүйцэтгэлтэй байна.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

Монгол бахархлын өдөр: Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр

Монголчууд бид жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг Монгол бахархлын өдөр...

МэдээНийгэм

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртсэн эрхмүүд

Мянганы суут хүмүүн, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, монгол түмний өнө мөнхийн...

Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...