Эхлэл Мэдээ Э.Батшугар: Сайдын тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо
МэдээУлс төр

Э.Батшугар: Сайдын тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо

Хуваалцах
Хуваалцах

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо.
Миний хувьд 2022–2024 онд УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар ажиллах хугацаандаа харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, дижитал шилжилтийн суурь эрх зүйн үндсийг бүрдүүлэн ажилласан.
Цаашид

  • DIGITAL FIRST уриа дор дижитал шилжилтийг эрчимжүүлэх;
  • Дижитал эдийн засгийг тэлж, гарааны бизнесийг хөгжүүлэх, тогтолцоог сайжруулах;
  • Салбарын хууль, эрх зүйн орчныг сайжруулах;
  • Их өгөгдөл, хиймэл оюуны бодлого стратегийг батлуулах, хиймэл оюуны хөгжүүлэлт, ашиглалт, хэрэглээг хөгжүүлэх;
  • Харилцаа холбооны дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх;
  • Төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх;
  • Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх;
  • Төрийн албан хаагч, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх;
  • Кибер аюулгүй байдлыг хангах тогтолцоог сайжруулах;
  • Салбарын хүний нөөцийн хөгжлийг дэмжих;
  • Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт өндөр технологи, инновацын тогтолцоог бүрдүүлэх;
  • Төрийн үйл ажиллагаанд ил тод байдлыг хангах чиглэлээр ажиллана.
    Мөн Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө салбарын хамт олонтойгоо хамтран ажиллах болно.
Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
TVУлс төр

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтах ёслолын агшнаас…

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Солонгос...

Улс төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Солонгос Улсын...

ГадаадУлс төр

Манай улс “Энхийн зөвлөл” -д элссэний дараах Монгол-АНУ-ын харилцаа

Ерөнхий сайд Г.Занданшатар Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн форумд оролцох үеэрээ...