Эхлэл Мэдээ Б.Батцэцэг: Хөгжил дэвшлийг Монголынхоо зүгт хөтлөн авч ирэхийн төлөө хичээн зүтгэх болно
МэдээУлс төр

Б.Батцэцэг: Хөгжил дэвшлийг Монголынхоо зүгт хөтлөн авч ирэхийн төлөө хичээн зүтгэх болно

Хуваалцах
Хуваалцах

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: Монгол төрийн Алтан аргамж хэмээн эрхэмлэгддэг гадаад харилцаа, дипломат албаны хүндтэй салбарыг удирдах өндөр хариуцлагатай үйл хэрэгт үргэлжлүүлэн зүтгэх болсондоо баяртай байна.

Олон улсын харилцааны ээдрээ сорилттой цаг үед манлайлан чиглүүлсэн Монгол Улсын 32, 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, гар нийлэн ажилласан танхимын гишүүддээ баярлалаа.

Гадаад бодлого, үйл ажиллагааны залгамж чанар, тогтвортой байдлыг хангаж, эхэлсэн ажлаа гүйцээх, зорьсон үйлсээ бүтээх итгэл хүлээлгэсэн Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт болон төрийн тусгай албанд сэтгэл зүрхээ зориулан зүтгэсэн үе үеийн дипломатууд, салбарын мэргэжилтнүүд, Гадаад харилцааны яамны хамт олондоо гүн талархал илэрхийлье.

Гадаад харилцааны үр шимийг иргэн бүрд хүргэж, хөгжил дэвшлийг Монголынхоо зүгт хөтлөн авч ирэхийн төлөө хичээн зүтгэх болно.


Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
TVУлс төр

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтах ёслолын агшнаас…

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Солонгос...

Улс төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Солонгос Улсын...

ГадаадУлс төр

Манай улс “Энхийн зөвлөл” -д элссэний дараах Монгол-АНУ-ын харилцаа

Ерөнхий сайд Г.Занданшатар Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн форумд оролцох үеэрээ...