Эхлэл Гадаад Курскийн бүс нутагт Хойд Солонгос 6000 гаруй цэргийн хохирол амсжээ
ГадаадМэдээ

Курскийн бүс нутагт Хойд Солонгос 6000 гаруй цэргийн хохирол амсжээ

Хуваалцах
Хуваалцах

Британийн тагнуулын мэдээлснээр, Хойд Солонгосын зэвсэгт хүчнийхэн Оросын Курскийн бүс нутагт байлдаж байхдаа 6,000 гаруй хүний хохирол амссан байна. Тайланд дурдсанаар энэ онц өндөр хохирол нь байн байн, өргөн цар хүрээтэй, хүнд хэцүү явган цэргийн довтолгоонуудтай холбоотой байсан гэжээ.

Үүнтэй холбоотойгоор ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Сергей Шойгу энэ сарын 4-нд Хойд Солонгост айлчилжээ. Энэ нь түүний сүүлийн гурван сарын хугацаанд Хойд Солонгост хийж буй хоёр дахь айлчлал бөгөөд тэрбээр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзсан байна. Тус айлчлал нь Москва, Пхеньяны хоорондын цэргийн хамтын ажиллагаа улам гүнзгийрч буйг харуулж байна.

Ч.ДӨЛГӨӨН


Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадУлс төр

Манай улс “Энхийн зөвлөл” -д элссэний дараах Монгол-АНУ-ын харилцаа

Ерөнхий сайд Г.Занданшатар Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн форумд оролцох үеэрээ...

Гадаад

НҮБ-ын төв байрны гадна өөрийгөө шатаасан төвөдийн эрх чөлөөний төлөө тэмцэгч нас барлаа

АНУ-ын Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байрны гадна долдугаар сарын 2-нд өөрийгөө...

Мэдээ

Долдугаар сард цаг агаар ямар байх вэ?

ЦУОШГ-аас гаргасан урьдчилсан төлвөөр долдугаар сард баруун бүсийн нутгаар олон жилийн дунджаас...

Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...