Эхлэл Мэдээ The Times: Монголын Ерөнхий сайд “Путины холбоотны явуулсан хар пи-арын кампанит ажиллагаагаар огцорчээ”
МэдээУлс төр

The Times: Монголын Ерөнхий сайд “Путины холбоотны явуулсан хар пи-арын кампанит ажиллагаагаар огцорчээ”

Хуваалцах
Хуваалцах

Монгол Улсын Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ The Times сонинд энэ сарын 11-нд ярилцлага өгчээ. Уг ярилцлагад дурдагдсан гол санаануудыг тэмдэглэе.

  • Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Харвардын их сургуулийг төгссөн, ТББ-д ажиллаж байсан, 2021 оны 1-р сараас Монгол Улсын Ерөнхий сайдаар ажилласан.
  • Ухнаагийн Хүрэлсүх Цэргийн хурандаа асан, одоогийн Ерөнхийлөгч, Владимир Путиний холбоотон гэж үздэг.
  • Оюун-Эрдэнэ итгэл үзүүлэх санал хураалтаар огцорсон бөгөөд энэ нь улс төрийн зорилготой хар пи-арын кампанит ажил байсан гэж тэр үзэж байна. Энэ кампанит ажлыг Ерөнхийлөгч Хүрэлсүх удирдсан хэмээн буруутгаж байгаа юм. Түүний хүү, сүйт бүсгүйн тансаг хэрэглээтэй амьдралтай холбоотой (үнэт цүнх, үнэт эдлэл, Мерседес-Бенц машин зэрэг) мэдээллүүд сошиал сүлжээгээр цацагдсан нь гол шалтгаан болсон.

Хүрэлсүх Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэгдүүлэхийг зорьж байсан бөгөөд Оюун-Эрдэнэ үүний эсрэг байр суурьтай байжээ. Энэ нь Хүрэлсүх дахин сонгогдох боломж бүрдүүлэхэд чиглэсэн гэж шүүмжлэгчид үзэж байна.

2023 онд Улаанбаатарт Владимир Путинийг хүлээн авахыг Оюун-Эрдэнэ эсэргүүцэж байсан. Учир нь Монгол Улс Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн тул Путинийг хүлээн авах нь маргаантай асуудал байв. Энэ нь Монголын баруун болон Оросын аль тал руу хазайх бодлогын зөрчилдөөн болсон гэж үзэж байна.
Зарим ажиглагчид энэ эрх мэдлийн тэмцлийг Монголд авторитар (харгис дарангуй) засаглал руу шилжих аюултай гэж харж байна. Монгол Улс газарзүйн хувьд Орос, Хятад хоёрын дунд оршдог стратегийн байрлалтай улс тул ийм өөрчлөлт нь ардчиллын ирээдүйд аюултай.

Оюун-Эрдэнэ одоогоор үүрэг гүйцэтгэгч Ерөнхий сайдаар ажиллаж байна. Харин Хүрэлсүхийн холбоотон Гомбожавын Занданшатар түүнийг орлох нэр дэвшигчээр санал болгоод байгаа бөгөөд УИХ-аар тун удахгүй санал хураалт явуулахаар төлөвлөж байна.

Ч.ДӨЛГӨӨН, Д.САРУУЛ


Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Улс төр

Н.Учралын хүмүүс ахмадуудын микрофоныг хааж, хөөж гаргажээ

Тэтгэврийн доод хэмжээг 1.500.000 төгрөг болгохыг шаардаж буй жагсаалыг анх эхлүүлсэн “Монголын...

Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

TVУлс төр

МАН: Ганцхан манайд ийм хэцүү юм болоод байсан юм биш

МАН: Дандаа дардан, цагаанаараа юм гэж хаа ч байдаггүй юм. Ганцхан манайд...

Улс төр

Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан

Т.Аюурсайхан: МЭДЭГДЭЛ Өнөөдөр эрх чөлөөтэй үгээ хэлэх боломжтой болов. Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг...