Эхлэл Мэдээ Далай лам Ерөнхий сайдаар томилогдсон Г.Занданшатарт баяр хүргэж, захидал илгээжээ
МэдээУлс төр

Далай лам Ерөнхий сайдаар томилогдсон Г.Занданшатарт баяр хүргэж, захидал илгээжээ

Хуваалцах
Хуваалцах

Өнөөдөр Дарамсала дахь Текчен Чөлэн хийдээс Далай лам Гомбожавын Занданшатарт Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд баяр хүргэж захидал илгээжээ.


Далай лам захидалдаа:

  • Анх 1979 онд Монголд айлчилсан тухай, түүнээс хойш хэд хэдэн удаа зочилж, Монголын ард түмний хүнлэг чанар, буддын уламжлалт мэдлэгийг орчин үеийн боловсролтой хослуулж буйг бахархаж байгаагаа дурджээ.
  • Монгол, Төвөд хоёр эртнээс ах дүү мэт ойр дотно харилцаатай байсныг сануулсан байна.
  • Монголын ард түмний соёл, ёс заншилд буддизм голлох үүрэгтэй бөгөөд энэрэл, хүчирхийлэлгүй байх зэрэг хүн төрөлхтөний нийтлэг үнэт зүйлсийг түгээж байгааг онцолсон.
  • Монгол Улсын хөгжлийг өндрөөр үнэлж, ялангуяа ядуу, эмзэг бүлгийнхэнд ашиг тусаа өгч байгаа амжилтыг сайшаасан.
  • Эцэст нь, шинэ Ерөнхий сайдад амжилт хүсч, Монголын ард түмний хүсэл мөрөөдлийг биелүүлэхийг ерөөсөн байна.

Эх сурвалж: Voice of Tibet (Төвөдийн дуу хоолой)

Д.САРУУЛ

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Улс төр

Н.Учралын хүмүүс ахмадуудын микрофоныг хааж, хөөж гаргажээ

Тэтгэврийн доод хэмжээг 1.500.000 төгрөг болгохыг шаардаж буй жагсаалыг анх эхлүүлсэн “Монголын...

Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

TVУлс төр

МАН: Ганцхан манайд ийм хэцүү юм болоод байсан юм биш

МАН: Дандаа дардан, цагаанаараа юм гэж хаа ч байдаггүй юм. Ганцхан манайд...

Улс төр

Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан

Т.Аюурсайхан: МЭДЭГДЭЛ Өнөөдөр эрх чөлөөтэй үгээ хэлэх боломжтой болов. Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг...