Эхлэл Гадаад ОНГОЦНЫ ОСОЛ: ЭНЭ БОЛ ТЭДНИЙ СҮҮЛЧИЙН ГЭРЭЛ ЗУРАГ БАЙСНЫГ ХЭН Ч МЭДСЭНГҮЙ
ГадаадМэдээ

ОНГОЦНЫ ОСОЛ: ЭНЭ БОЛ ТЭДНИЙ СҮҮЛЧИЙН ГЭРЭЛ ЗУРАГ БАЙСНЫГ ХЭН Ч МЭДСЭНГҮЙ

Хуваалцах
Хуваалцах

(Өчигдөр Энэтхэгт 242 зоргчигчтой онгоц осолдсон харамсалтай хэрэг гарсан билээ)

Доктор Пратин Жоши сүүлийн зургаан жилийн турш Лондонд амьдарч байжээ. Тэрээр Энэтхэгт үлдсэн эхнэр, гурван бяцхан хүүхдийнхээ ирээдүйг гадаадад амьдарвал илүү сайн байх болно гэж удаан хугацаанд мөрөөдөж ярьдаг байжээ.

Олон жилийн турш төлөвлөж, бичиг баримтаа бүрдүүлж, хүлээсний эцэст энэ мөрөөдөл нь биелэхэд бэлэн болсон байлаа. Хоёрхон хоногийн өмнө түүний эхнэр, мөн эмч мэргэжилтэй доктор Коми Вьяс Энэтхэг дэх ажлаа хүлээлгэж өгсөн байв. Ачаа цүнхээ баглаж, хайртай хүмүүстэйгээ салах ёс гүйцэтгэж, ирээдүйн амьдралдаа бэлэн болсон байлаа.

Өчигдөр өглөө тавуулаа дүүрэн итгэл найдвар, сэтгэл догдлол, олон төлөвлөгөөтэйгөөр Air India-гийн 171-р нислэгээр Лондон руу хөөрөв. Энэ селфи зургаа дарж, хамаатан садандаа илгээжээ. Шинэ амьдрал эхлүүлэх нэг талын аялал.

Гэвч тэд хэзээ ч очиж чадсангүй. Онгоц осолдож, бүгд амь үрэгдэв.

Хэдхэн хормын дотор бүх амьдралын мөрөөдөл үнс нурам болон хувирлаа. Амьдрал ямар эмзэг, хэврэг болохыг энэхүү эмгэнэлт үйл явдал харуулж байна. Бүтээж буй бүхэн, найдаж буй бүхэн, хайрлаж буй бүхэн — бүгд нарийн утсан дээр дэнжигнэж байдаг. Тиймээс боломжтой үедээ амьдраарай, хайрлаарай, аз жаргалтай амьдрахаа маргааш хүртэл хойшлуулах хэрэггүй.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

Монгол бахархлын өдөр: Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр

Монголчууд бид жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг Монгол бахархлын өдөр...

МэдээНийгэм

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртсэн эрхмүүд

Мянганы суут хүмүүн, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, монгол түмний өнө мөнхийн...

Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...