Эхлэл Мэдээ 45 сургууль, 45 цэцэрлэгийн хөрөнгө оруулалтыг тусгажээ
МэдээУлс төр

45 сургууль, 45 цэцэрлэгийн хөрөнгө оруулалтыг тусгажээ

Хуваалцах
Хуваалцах

Монгол Улсын Их Хурлын даргын 114 дүгээр захирамжаар байгуулагдсан, Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй танилцаж, бүх шатны сургуулийн багшийн хомсдолыг бууруулах, үнэлэмжийг дээшлүүлэх болон төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах асуудлыг судалж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг эхний үр дүнгээ танилцууллаа.Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах ажлын хэсгийг ахалсан бөгөөд боловсролын хүртээмж, сургалтын чанар, багшийн хүрэлцээ, менежментийн асуудлыг цогцоор нь судалсан юм. Тус судалгааны үр дүнд сургалтын чанарт нөлөөлж буй гол хүчин зүйлсийг тодорхойлж, бодлогын түвшний шийдлийг боловсруулжээ.Ерөнхий боловсролын сургуулийн 214 мянган сурагч буюу нийт сурагчдын 29.5 хувь нь 40-өөс дээш хүүхэдтэй ангид суралцаж байгаа нь сургалтын чанарт сөргөөр нөлөөлж буйг онцолж, нэг анги дахь хүүхдийн тоог 40-аас хэтрүүлэхгүй байх, нэг сургуульд 1800-аас олон хүүхэд суралцуулахгүй байх зарчмыг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн.Судалгаагаар улсын хэмжээнд нийт 108 сургууль, 95 цэцэрлэг шинээр барих шаардлагатайгаас Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд 45 сургууль, 45 цэцэрлэг барихаар тусгасан. Цаашид ирэх оны төсөв хэлэлцэх үеэр энэ тоог нэмэгдүүлэхийг зорьж байгаа гэлээ. Мөн сургуулийн барилга, тоног төхөөрөмж, лаборатори, гадна инженерийн дэд бүтэц зэрэг асуудлыг иж бүрнээр шийдэх, багшийн ажлын байрыг дэмжих бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Тухайлбал ипотекийн зээлд хамруулах, мэргэжлээрээ ажиллаагүй багш нарыг татан оролцуулах зэргээр санал боловсруулжээ.Ажлын хэсэг тайлан дүгнэлтээ нэгтгэн боловсруулж, 2025 оны хаврын чуулганы хугацаанд Улсын Их Хуралд танилцуулахаар төлөвлөж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

Монгол бахархлын өдөр: Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр

Монголчууд бид жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг Монгол бахархлын өдөр...

TVУлс төр

ВИДЕО ||“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал

“Чингис хаан” одонт, Монгол Улсын шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн академич, хууль...

МэдээНийгэм

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртсэн эрхмүүд

Мянганы суут хүмүүн, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, монгол түмний өнө мөнхийн...

Улс төр

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

Мянганы суут хүмүүн, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, монгол түмний өнө мөнхийн...