Эхлэл Мэдээ Х.НЯМБААТАР: Ирэх өвөл зарим байршлууд хөлдөх бодит эрсдэл үүснэ
МэдээУлс төр

Х.НЯМБААТАР: Ирэх өвөл зарим байршлууд хөлдөх бодит эрсдэл үүснэ

Хуваалцах
Хуваалцах

Хотын дарга Х.Нямбаатар: 2025 оны 6 дугаар сарын 2-3 нд шилжих шөнө ДЦС-3 -ын Өндөр даралтын хэсэгт гарсан ослын улмаас 1200-1500 тн орчим халуун ус буюу 100 г/кал дулааны ачаалал, 50 МВт цахилгааны ачаалал доголдож, ХУД-ийн Мишээл, Зайсан, Оргил, Удирдлагын Академи, Хүннү, Жапан таун, 120 мянгат, 19-р хороолол, Их тэнгэр, Маршал, Баруун 4 замаас Чингис зочид буудал хотын төв орчмын хэрэглэгчдийн дулааны ачаалал 15 хувиар буурахаар болж байна.

Шинэ Засгийн Газар яаралтай арга хэмжээ авахгүй бол дээр дурьдсан байршлууд ирэх өвөл хөлдөх бодит эрсдэл үүснэ. Нийслэлээс өнгөрсөн жил эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийсний үр дүнд 200 MBт цахилгаан үйлдвэрлэл нэмэгдүүлж 2024-2025 оны өвлийг давсан. Харамсалтай энэ ослоор эрдэнэт хүний амь эрсдэж улсад ихээхэн хохирол учирлаа. Улаанбаатарчууд ирэх өвлийг дулаан давахад Засгийн газар уг асуудлыг нэг өдөр ч алдалгүй анхаарна гэдэгт итгэлтэй байна” гэв.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

Монгол бахархлын өдөр: Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр

Монголчууд бид жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг Монгол бахархлын өдөр...

TVУлс төр

ВИДЕО ||“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал

“Чингис хаан” одонт, Монгол Улсын шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн академич, хууль...

МэдээНийгэм

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртсэн эрхмүүд

Мянганы суут хүмүүн, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, монгол түмний өнө мөнхийн...

Улс төр

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

Мянганы суут хүмүүн, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, монгол түмний өнө мөнхийн...