Эхлэл Мэдээ Наадмаар 8 хоног амарна
МэдээУлс төр

Наадмаар 8 хоног амарна

Хуваалцах
Хуваалцах

ЭНЭ ЖИЛИЙН УЛСЫН ИХ БАЯР НААДМААР 7 ДУГААР САРЫН 10-17-НЫ ӨДРҮҮДЭД АМАРНА

Засгийн газрын хуралдаанаар /2025.06.04/ Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрүүдийн 12, 13-ны өдөр нь бямба, ням гаригт тохиож байгаа тул 2025 оны 7 дугаар сарын 16, 17-ны өдрийн лхагва, пүрэв гарагт ажилтан, албан хаагчдыг амраах зохицуулалт хийхээр шийдвэрлэсэн.

Үндэсний баяр наадмыг өргөн дэлгэр тэмдэглэж, дотоодын аялал жуулчлалыг дэмжих, ажилтны ажил амьдралын тэнцвэрийг хангахтай холбогдуулан үндэсний баяр наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийх талаар ард иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтэд үндэслэн ийнхүү шийдвэрлэлээ.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд “Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: долоодугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15; “ гэж тус тус зааж, эдгээр өдрүүдэд нийтээр амрахаар хуульчилсан.

Энэ жилийн тухайд 7 дугаар сарын 12, 13-ны өдөр нь амралтын өдөр тохиосонтой холбогдуулан 16, 17-ны өдөр нийтээр амрах зохицуулалт хийж, Үндэсний их баяр наадмаар 8 хоног амрахаар боллоо.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

Монгол бахархлын өдөр: Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр

Монголчууд бид жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг Монгол бахархлын өдөр...

TVУлс төр

ВИДЕО ||“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал

“Чингис хаан” одонт, Монгол Улсын шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн академич, хууль...

МэдээНийгэм

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртсэн эрхмүүд

Мянганы суут хүмүүн, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, монгол түмний өнө мөнхийн...

Улс төр

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

Мянганы суут хүмүүн, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, монгол түмний өнө мөнхийн...