Эхлэл Мэдээ “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын Х бага хурал эхэллээ
МэдээУлс төр

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын Х бага хурал эхэллээ

Хуваалцах
Хуваалцах

Монгол Улсын санаачилгаар жил бүр зохион байгуулдаг Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 10 дугаар бага хурал эхэллээ.

Бага хурлыг нээж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратеги судлагааны хүрээлэнгийн захирал Ж.Мэндээ нар үг хэлэв. Мөн НҮБ-ын Улс төр, энхийг цогцлоох газрын Ази, Номхон далайн хэлтсийн дарга Питер Дүэ НҮБ-ын орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Роузмари ди Карло-гийн илгээлтийг уншиж танилцууллаа. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэлсэн үгэндээ бүс нутагт тулгарч буй аюулгүй байдлын олон талт, ээдрээтэй сорилтуудыг даван туулахад яриа хэлэлцээ, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол нэн чухал болохыг онцлон тэмдэглээд бага хурлын төлөөлөгчдөд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо хуваалцахыг уриалав.

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 10 дугаар бага хуралд гадаад, дотоодын 230 орчим төлөөлөгч оролцож байна. Тэдгээрийн дунд Зүүн хойд Азийн орнуудаас гадна Австрали, АНЭУ, АНУ, Британи, Оман, Исланд, Израиль, Казахстан, Хорват, Канад, Эстони, Финланд, Латви, Литва, Нидерланд, Филиппин, Швейцар, Швед, Украин, Туркменистан, Франц, Сингапур зэрэг 40 гаруй улсын төлөөлөгчид, эрдэмтэн, судлаачид хүрэлцэн иржээ.

Монгол Улс Зүүн хойд Азийн яриа хэлэлцээний механизм бүрдүүлэх зорилтыг 1980-аад оноос дэвшүүлэн, 2013 онд Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилга гаргаж, 2014 оноос олон улсын бага хурлыг амжилттай зохион байгуулж ирсэн юм. Өдгөө тус бага хурлын нэр хүнд өсөн нэмэгдэж, яриа хэлэлцээний цар хүрээ өргөжин тэлж, бүс нутгийн уламжлалт болон уламжлалт бус аюулгүй байдлын сорилтуудыг, түүний дотор уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүч, бүс нутаг хоорондын хамтын ажиллагаа зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцдэг, дэд бүс дамнасан нээлттэй механизм болон төлөвшиж байна. Энэ удаагийн яриа хэлэлцээ “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын сорилт, боломж”, “Зүүн хойд Ази дахь олон талт хамтын ажиллагаа”, “Зүүн хойд Ази дахь уур амьсгалын өөрчлөлт ба аюулгүй байдлын сорилтууд”, “Зүүн хойд болон Төв Азийн бүс нутгийн хамтын ажиллагаа”, “Зүүн хойд Ази дахь эрчим хүчний сорилт ба уур амьсгалын өөрчлөлт” гэсэн үндсэн таван салбар хуралдааны хүрээнд өрнөж байна.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

Монгол бахархлын өдөр: Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр

Монголчууд бид жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг Монгол бахархлын өдөр...

TVУлс төр

ВИДЕО ||“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал

“Чингис хаан” одонт, Монгол Улсын шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн академич, хууль...

МэдээНийгэм

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртсэн эрхмүүд

Мянганы суут хүмүүн, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, монгол түмний өнө мөнхийн...

Улс төр

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

Мянганы суут хүмүүн, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, монгол түмний өнө мөнхийн...