Эхлэл Мэдээ Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ: Ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
МэдээУлс төр

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ: Ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа

Хуваалцах
Хуваалцах

Монгол Улсын Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ: Эх орон, ард түмэндээ зүтгэх нэр төртэй үүргийг хүлээж, цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа.

Намайг дэмжиж, надад итгэл хүлээлгэж ирсэн Монгол Ардын Намын журмын нөхөд, ард түмэндээ баярлалаа.

Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан нарт талархал илэрхийлье.

Салбар бүрийн төлөөлөл 126 гишүүн бүхий холимог тогтолцоотой парламентыг бүрдүүлэх, “Хурдтай хөгжлийн төлөө Зориг” уриан дор Хамтарсан Засгийн газрыг байгуулахад улс төрийн манлайлал үзүүлж, хамтран ажилласан Ардчилсан нам, намын дарга Л.Гантөмөр, ХҮН нам, намын дарга Т.Доржханд нарт болон парламентад суудалтай намын удирдлагууд, хамтран ажилласан Засгийн газрын нийт бүрэлдэхүүнд, дэмжиж ажилласан Улсын Их Хурлын нийт гишүүд та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй.

Аалзны тор мэт сүлжилдсэн ашиг сонирхлын сүлжээ ард түмнийг дийлнэ гэж хэзээ ч байхгүй.

Мөнх хөх тэнгэрийн дор ардчилсан парламентын засаглал мөнхөд орших болтугай! 🇲🇳

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

Монгол бахархлын өдөр: Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр

Монголчууд бид жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг Монгол бахархлын өдөр...

TVУлс төр

ВИДЕО ||“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал

“Чингис хаан” одонт, Монгол Улсын шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн академич, хууль...

МэдээНийгэм

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртсэн эрхмүүд

Мянганы суут хүмүүн, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, монгол түмний өнө мөнхийн...

Улс төр

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

Мянганы суут хүмүүн, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, монгол түмний өнө мөнхийн...