Эхлэл Мэдээ ЦАХИМ МӨРИЙТЭЙ ТОГЛООМ, БООЦООТ ТОГЛООМ, ТӨЛБӨРТ ТААВРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХИЙГ БҮХЭЛД НЬ ХОРИГЛОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА
МэдээУлс төр

ЦАХИМ МӨРИЙТЭЙ ТОГЛООМ, БООЦООТ ТОГЛООМ, ТӨЛБӨРТ ТААВРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХИЙГ БҮХЭЛД НЬ ХОРИГЛОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА

Хуваалцах
Хуваалцах

УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.05.30/-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар 10 хуулийн төслийг эцэслэн баталлаа.

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбоотойгоор хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн тухай, Зөрчлийн тухай, Зар сурталчилгааны тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Онцгой албан татварын тухай, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа.

Ийнхүү Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт тааврын үйл ажиллагаа эрхлэхийг бүхэлд нь хориглож байгаа юм.

Ингэснээр Эрүүгийн хуульд заасан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт тааврыг зохион байгуулсан, мөн энэ төрлийн гэмт хэргийг зохион байгуулахад өөрийн данс, утасны дугаар, цахим мөнгө, цахим хаяг зэргээ ашиглуулсан “Агент”-уудад эрүүгийн хариуцлага тооцох эрх зүйн орчин бүрдэж байна.

Зөрчлийн тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр төлбөрт таавар, бооцоот тоглоом, мөрийтэй тоглоомыг сурталчилж, хүүхэд, залуучуудыг энэ төрлийн тоглоом тоглоход уриалан дуудсан үйлдэлд зөрчлийн хариуцлага оногдуулах нөхцөл бүрдэж байна. 📌Мөн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай” тогтоолын төслийг эцэслэн баталлаа.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
TVУлс төр

ВИДЕО ||“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал

“Чингис хаан” одонт, Монгол Улсын шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн академич, хууль...

МэдээНийгэм

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртсэн эрхмүүд

Мянганы суут хүмүүн, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, монгол түмний өнө мөнхийн...

Улс төр

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

Мянганы суут хүмүүн, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, монгол түмний өнө мөнхийн...

Улс төр

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нефтийн бүтээгдэхүүн, түлш, шатахууны нийлүүлэлт, түгээлтийн асуудлаар...