Эхлэл Мэдээ МОНГОЛ, ОРОС, ХЯТАД УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
МэдээУлс төр

МОНГОЛ, ОРОС, ХЯТАД УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО

Хуваалцах
Хуваалцах

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Гадаад харилцааны дэд сайдын түвшний VI уулзалт 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Бээжин хотноо боллоо.

Уг уулзалтад Монгол Улсын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, ОХУ-ын ГХЯ-ны орлогч сайд А.Ю.Руденко, БНХАУ-ын ГХЯ-ны туслах сайд Лю Бинь тэргүүтэй 3 улсын ГХЯ-ны төлөөлөгчид оролцов.Гадаад харилцааны дэд сайд нарын түвшний энэхүү уулзалт нь 2019 оноос хойш зохион байгуулагдаагүй байсан бөгөөд энэ удаагийн уулзалтаар гурван талт хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг дүгнэж, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, энэ хүрээнд “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийг түргэтгэх талаар дэлгэрэнгүй ярилцаж, гурван талын дээд түвшний уулзалтыг зохион байгуулах талаар санал солилцсон болно.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
TVУлс төр

ВИДЕО ||“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал

“Чингис хаан” одонт, Монгол Улсын шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн академич, хууль...

МэдээНийгэм

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртсэн эрхмүүд

Мянганы суут хүмүүн, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, монгол түмний өнө мөнхийн...

Улс төр

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

Мянганы суут хүмүүн, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, монгол түмний өнө мөнхийн...

Улс төр

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нефтийн бүтээгдэхүүн, түлш, шатахууны нийлүүлэлт, түгээлтийн асуудлаар...