Эхлэл Мэдээ ЭЛЭГ СУДЛАЛЫН КЛИНИК ТӨВИЙГ СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН САЛБАР ЭМНЭЛЭГ БОЛГОЛОО
МэдээУлс төр

ЭЛЭГ СУДЛАЛЫН КЛИНИК ТӨВИЙГ СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН САЛБАР ЭМНЭЛЭГ БОЛГОЛОО

Хуваалцах
Хуваалцах

НИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар “Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болгох” асуудлыг хэлэлцэж баталлаа. Саяхан НЗД-ын дэргэдэх “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийг нийслэлийн Өмч хувьчлах комисс хуралдаж, менежментийн гэрээгээр ажиллуулах 73 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нийслэлийн өмчид буцаан авсан билээ. Учир нь тус эмнэлэг нь батлагдсан төсвийг зориулалтаар нь ашигладаггүй, санхүүгийн тайлангаа өгдөггүй, цалингийн 205 сая, НДШ-ийн 910 сая, татварын 507 сая, эм оношлуурын 575 сая, хүнсний 555 сая, газрын төлбөрт 48 сая төгрөгийн өр төлбөртэй болох нь тогтоогджээ. Энэ үеэр уг төвийг шинэчлэн салбар эмнэлгийн үйл ажиллагааг өргөжүүлэх талаар мэдээлсэн. Тэгвэл тус эмнэлгийг Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болгон 130 ортой, 12 төрлийн кабинет, хүүхэд, дотор, элэг судлалын чиглэлээр эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөжээ.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Улс төр

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нефтийн бүтээгдэхүүн, түлш, шатахууны нийлүүлэлт, түгээлтийн асуудлаар...

Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

Улс төр

У.ХҮРЭЛСҮХ: Баялгийн өгөөжийг иргэн бүрт хүртээх нь цаг үеийн шаардлагад нийцсэн шийдвэр болно

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ: Монголын ард түмний баялаг болох Оюу толгойн...