Эхлэл Мэдээ ШоГ тОйМ: Хөгшчүүд үмх махаар ирээдүйгээ худалдав
МэдээУлс төр

ШоГ тОйМ: Хөгшчүүд үмх махаар ирээдүйгээ худалдав

Хуваалцах
{"data":{"pictureId":"40de15730e39470f8d7e38bbf36c80ec","appversion":"4.5.0","stickerId":"","filterId":"","infoStickerId":"","imageEffectId":"","playId":"","activityName":"","os":"android","product":"lv","exportType":"image_export","editType":"image_edit","alias":""},"source_type":"vicut","tiktok_developers_3p_anchor_params":"{"source_type":"vicut","client_key":"aw889s25wozf8s7e","picture_template_id":"","capability_name":"retouch_edit_tool"}"}
Хуваалцах

Залуус “Огцрох амархан” гэсэн лоозон барьж, ирээдүйнхээ төлөө чимээгүй, гэхдээ шийдэмгий тэмцэж буй нь тэдний нүдэнд илхэн. Энэ бол шударга ёс, хариуцлага, иргэншсэн дуу хоолойг илэрхийлсэн жагсаал.

Гэтэл хажуугаар нь нарны малгай духдуулсан, гартаа таягтай өндөр настай хүмүүс ирж, залуусыг өшиглөж, хашгичин доромжлов. Тэдний зорилго талбайг үймүүлж, жагсаалыг замхруулах. Хаанаас тэднийг санхүүжүүлж ийшээ ирүүлснийг та бид мэдэж байгаа. Харин зоригтой залуус хариу барилгүй сууцгаасан хэвээр. Цагдаа нар ирж салгаж байв.

Эмгэнэлтэй нь жагсаал тарсны дараа тэр л хөгшчүүд нэг нэг тор мах бариад талбайг орхин одлоо. Намын үнэнч фанатууд уу? Үгүй ээ тэд бол хөлсөөр ирсэн эмгэнэлт дүрүүд. Үмх махны төлөө тэд ирээдүйгээ худалдав. Залуусынхаа дуу хоолойг дарах зэвсэг болов. Өнөөдөр тэд мах авч яваа ч, маргааш үр хүүхдийнхээ боломжийг үгүй хийж байгаагаа анзаарсан болов уу?Энэ бол зөвхөн жагсаал биш. Энэ бол үе хоорондын үнэний тайз байлаа. Хэн нь ялах вэ? үнэт зарчим уу, үмх мах уу?

Тэд өнөөдөр дахиад махандаа ирнэ.

Д.ГАНСАРУУЛ

Шог зургийг Гашуунбаатар

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Улс төр

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нефтийн бүтээгдэхүүн, түлш, шатахууны нийлүүлэлт, түгээлтийн асуудлаар...

Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

Улс төр

У.ХҮРЭЛСҮХ: Баялгийн өгөөжийг иргэн бүрт хүртээх нь цаг үеийн шаардлагад нийцсэн шийдвэр болно

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ: Монголын ард түмний баялаг болох Оюу толгойн...