Эхлэл Мэдээ Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Индонез улсад айлчилна
МэдээУлс төр

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Индонез улсад айлчилна

Хуваалцах
Хуваалцах

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Индонез Улсын Гадаад хэргийн сайд Сугионо-гийн урилгаар 2025 оны 05 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийнэ.

Энэхүү айлчлал нь Монгол Улсын Гадаад харилцааны сайдын түвшинд 1982 оноос хойш буюу 43 жилийн дараа Индонез Улсад хэрэгжүүлж буй албан ёсны айлчлал гэдгээрээ онцлог юм.

Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Индонез Улсын Ардын Зөвлөлийн Ассамблейн дарга Ахмад Музани-д бараалхаж, Гадаад хэргийн сайд Сугионо-той албан ёсны хэлэлцээ хийнэ. Түүнчлэн АСЕАН-ы Ерөнхий Нарийн бичгийн дарга Др. Као Ким Хорн болон АСЕАН, Зүүн Азийн Эдийн засгийн хүрээлэнгийн Ерөнхийлөгч Т.Ватанабэ нартай тус тус уулзаж, бүс нутгийн хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоно.

Энэхүү айлчлалын гол зорилго нь АСЕАН-ы нөлөө бүхий Индонез Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлж, олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцоход оршиж байна.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

Улс төр

Баян-Өлгийд Консулын газар нээх асуудалтай холбоотойгоор ГХЯ мэдээлэл өглөө

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ Сүүлийн өдрүүдэд Монгол Улсад Бүгд Найрамдах Казахстан Улсын...

TVУлс төр

Үл хөдлөх борлуулсны 2% татвар хүчингүй боллоо. НӨАТ босго 50 биш 400 сая боллоо.

100.000 иргэн гарын үсгээ зурсан үл хөдлөх борлуулсны 2% татвар хүчингүй боллоо....

Мэдээ

Триллер, детектив зохиол сонирхогчдын хүсэлтээр хэвлэгдсэн “ХАНДОЛИН”, “МАДРИАНА, ТЭНҮҮЛЧИН ХОЁР”

Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч, Азийн хүний эрхийн шагналт сэтгүүлч Д.Гансаруулын ТРИЛЛЕР,...