Эхлэл Мэдээ Бэлчээрийн ургамлын гарцын мэдээлэл
Мэдээ

Бэлчээрийн ургамлын гарцын мэдээлэл

Хуваалцах
Хуваалцах

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал тавдугаар сарын 10-ны байдлаар Баян-Өлгий, Дундговийн ихэнх, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Төвийн зарим, Увс, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын ганц нэг сумдын нутгаар муу.

Орхоны нийт, Увс, Булган, Сэлэнгэ, Дорноговь, Сүхбаатарын ихэнх, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Төв, Өмнөговь, Говьсүмбэрийн зарим, Баян-Өлгий, Хөвсгөл, Дархан-Уул, Дундговийн цөөн сумдын нутгаар дунд, Хэнтий, Дорнодын нийт, Хөвсгөл, Дархан-Уул, Говьсүмбэрийн ихэнх, Увс, Говь-Алтай, Булган, Сэлэнгэ, Төв, Өмнөговь, Дорноговийн цөөн сумдын нутгаар хэвийн байна.

Салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн, Баянхонгорын Богд, Шинэжинст, Баянцагаан, Баацагаан, Жинст, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Баян-Өндөрт 27-34 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.

Өнгөрсөн арав хоногт агаарын температур ихэнх нутагт дунджийн орчим буюу түүнээс 1.1-3.2 градусаар хүйтэн, Баян-Өлгий, Орхон, Дархан-Уулын нийт, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн ихэнх, Ховд, Говь-Алтай, Төвийн зарим сумдын нутгаар дунджаас 1.1-3.0 градус дулаан, хур тунадас нийт нутгийн 60 орчим хувьд дунджийн орчим буюу түүнээс ахиу, 40 гаруй хувьд дунджаас бага орсон байна.

Архангайн ихэнх, Хөвсгөлийн өмнөд, Өвөрхангайн хойд хэсгээр ахиухан хэмжээний бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурч зам даваа, гүвээ цасанд хаагдан авто замд халтиргаа гулгаа үүсэв. Архангай аймгийн Цагаан даваа болон Завханы Солонготын даваан дээр том оврын болон суудлын автомашинууд замын зорчих хэсэгт бөөгнөрөл үүсгэж, зам боогдсон байна.

Архангайн Хотонт, Булган, Төвшрүүлэх, Эрдэнэбулган, Өвөрхангайн Бат-Өлзий, Хөвсгөлийн Жаргалант, Шинэ-Идэрт 41.1-85.3 мм хүртэл хур тунадас орсон.

Эх сурвалж: ЦУОШГ

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадМэдээ

Непал-Төвөдийн хилд уулын нуранги дагасан гэнэтийн үер бууж, 384 хүн сураггүй болжээ

Өнөөдөр Непалын Расува дүүрэг, Хятадын Төвөдийн хил орчимд Бхоте-Коши голд гэнэтийн хүчтэй...

Мэдээ

Хойд цэнхэрийн агуйгаас эртний зосон зураг бүхий шинэ хунх нээн илрүүллээ

АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН СУДАЛГААНЫ БАГ ХОЙД ЦЭНХЭРИЙН АГУЙГААС 74 ЖИЛИЙН ДАРАА ЭРТНИЙ ЗОСОН...

Мэдээ

“Шунхлай”-н П.Батсайхан 6.54 тэрбум төгрөгийн үнэтэй BRABUS BODO Cabriolet автомашины №01 худалдан авалтыг хийжээ

“Шунхлай” группийн ерөнхийлөгч П.Батсайхан дэлхийд ердөө 77 ширхэг үйлдвэрлэгдэх BRABUS BODO Cabriolet...