Эхлэл МОНГОЛ ЦАХИМ СОНИН Солонгосын Бурханы шашинтны төлөөлөл Гандантэгчэнлин хийдэд зочлов
МОНГОЛ ЦАХИМ СОНИНМэдээ

Солонгосын Бурханы шашинтны төлөөлөл Гандантэгчэнлин хийдэд зочлов

Хуваалцах
Хуваалцах

МБШТ-Гандантэгчэнлин хийд өнөөдөр гадаад харилцааны ажлын хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хотоос хүрэлцэн ирсэн Хонг Беопео са хийдийн хамба лам Сим Сан тэргүүтэй Бурханы шашинтны төлөөллийг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Зочдыг МБШТ-Гандантэгчэнлин хийдийн тэргүүн, Их хамба лам, Хамба номун хан, гэвш, лхаарамба Д.Жавзандорж хүлээн авч уулзан, хоёр орны шашны байгууллагуудын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх талаар санал солилцов.

Уулзалтад Бусан хотын “Амьдралыг бие биедээ хуваалцахуй” хөдөлгөөний лам нар, тус хотын голлох номын дэлгүүрийн хамт олон, Бурханы шашинт иргэдийн холбоо, Солонгосын Бурханы шашинт оюутны холбооны төгсөгчдийн төлөөлөл оролцсон юм.

Зочид Гандантэгчэнлин хийдийн түүхэн дурсгалууд, шашин соёлын өвтэй танилцаж, хийдийн зүгээс үзүүлсэн хүндэтгэл, найрсаг харилцаанд талархал илэрхийлэн, хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийллээ.

Гандантэгчэнлин хийд

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадМэдээ

Непал-Төвөдийн хилд уулын нуранги дагасан гэнэтийн үер бууж, 384 хүн сураггүй болжээ

Өнөөдөр Непалын Расува дүүрэг, Хятадын Төвөдийн хил орчимд Бхоте-Коши голд гэнэтийн хүчтэй...

Мэдээ

Хойд цэнхэрийн агуйгаас эртний зосон зураг бүхий шинэ хунх нээн илрүүллээ

АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН СУДАЛГААНЫ БАГ ХОЙД ЦЭНХЭРИЙН АГУЙГААС 74 ЖИЛИЙН ДАРАА ЭРТНИЙ ЗОСОН...

Мэдээ

“Шунхлай”-н П.Батсайхан 6.54 тэрбум төгрөгийн үнэтэй BRABUS BODO Cabriolet автомашины №01 худалдан авалтыг хийжээ

“Шунхлай” группийн ерөнхийлөгч П.Батсайхан дэлхийд ердөө 77 ширхэг үйлдвэрлэгдэх BRABUS BODO Cabriolet...