Эхлэл Гадаад ВОЛОДИМИР ЗЕЛЕНСКИЙ: ГАЛ ЗОГСОХЫГ ХҮЛЭЭЖ БАЙНА
ГадаадМэдээ

ВОЛОДИМИР ЗЕЛЕНСКИЙ: ГАЛ ЗОГСОХЫГ ХҮЛЭЭЖ БАЙНА

Хуваалцах
Хуваалцах

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский: Маргаашаас эхлэн гал зогсохыг бид хүлээж байна. Энэ санал одоо ширээн дээр байгаа. Бүрэн, ямар ч нөхцөлгүй гал зогсоох, дипломат харилцааны суурийг бүрдүүлэх хангалттай хугацаатай байх байдлаар ингэж гал зогсоох нь энх тайвныг мэдэгдэхүйц ойртуулж чадна. Украины зүгээс үүнийг аль эртнээс санал болгож ирсэн, бидний түншүүд ч санал болгож байна, дэлхий нийт үүнийг уриалж байна. Одоо бид Оросоос тодорхой хариу хүлээж байна.

Ямартай ч, Орос энэ дайнд төгсгөл тавих л болно. Алан хядах явдал зогсох ёстой. Украин цэргүүд тэгш хариу өгөхөд бэлэн байна, шударга байдлыг хангахын тулд. Хэрэв Путин гал зогсоохоос татгалзвал түншүүд маань Оросын эсрэг хориг арга хэмжээгээ чангатгахад бэлэн гэдгээ бидэнд олонтаа хэлсэн. Цаг хугацаа бүхнийг харуулна.

Энд Украинд бид хэлэлцээр хийхэд ямар ч бэрхшээлгүй — ямар ч хэлбэрээр ярилцахад бэлэн. Би энэ Пүрэв гаригт (5-р сарын 15) Туркт очно. Би Путин ч мөн Туркт ирнэ гэж найдаж байна, биечлэн. Энэ удаа тэр “ирж чадахгүй” гэх шалтаг хайхгүй байгаасай гэж найдаж байна. Бид ярилцахад, энэ дайныг зогсооход бэлэн байна.

Пүрэв гариг. Турк.


Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадМэдээ

Непал-Төвөдийн хилд уулын нуранги дагасан гэнэтийн үер бууж, 384 хүн сураггүй болжээ

Өнөөдөр Непалын Расува дүүрэг, Хятадын Төвөдийн хил орчимд Бхоте-Коши голд гэнэтийн хүчтэй...

Мэдээ

Хойд цэнхэрийн агуйгаас эртний зосон зураг бүхий шинэ хунх нээн илрүүллээ

АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН СУДАЛГААНЫ БАГ ХОЙД ЦЭНХЭРИЙН АГУЙГААС 74 ЖИЛИЙН ДАРАА ЭРТНИЙ ЗОСОН...

Мэдээ

“Шунхлай”-н П.Батсайхан 6.54 тэрбум төгрөгийн үнэтэй BRABUS BODO Cabriolet автомашины №01 худалдан авалтыг хийжээ

“Шунхлай” группийн ерөнхийлөгч П.Батсайхан дэлхийд ердөө 77 ширхэг үйлдвэрлэгдэх BRABUS BODO Cabriolet...