Эхлэл Гадаад Энэтхэг, Пакистан хоёр гал зогсоох хэлэлцээр байгуулсан ч үр дүнд хүрсэнгүй
ГадаадМэдээ

Энэтхэг, Пакистан хоёр гал зогсоох хэлэлцээр байгуулсан ч үр дүнд хүрсэнгүй

Хуваалцах
Хуваалцах

Энэ сарын 10-нд АНУ-ын зуучлалаар Энэтхэг, Пакистан хоёр орны хооронд байгуулсан гал зогсоох хэлэлцээр хүчин төгөлдөр болсны дараахан Кашмирын маргаантай бүс нутагт дахин мөргөлдөөн гарч, талууд бие биенээ хэлэлцээрийг зөрчсөн хэмээн буруутгалаа.

Энэтхэгийн удирдлагууд Пакистаныг гал нээсэн хэмээн буруутгаж, хариу арга хэмжээ авахыг зэвсэгт хүчиндээ зөвшөөрсөн бол Пакистан энэхүү буруутгалыг няцааж, энхийн хэлэлцээрийг даган мөрдөж буйгаа мэдэгдсэн юм.


Тус мөргөлдөөн Энэтхэгийн Кашмирын Пахалгам хотод болсон халдлагаас үүдэлтэйгээр эхэлсэн бөгөөд Энэтхэгийн тал энэ халдлагад Пакистаныг буруутгасан ч Пакистан хүлээн зөвшөөрөөгүй байна.

Уг хямралын улмаас дөрөв хоногийн дотор пуужин, дроны довтолгооноос болж 70 орчим хүн амь үрэгдээд байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэхүү гал зогсоох хэлэлцээрийг зуучилсан бөгөөд Энэтхэг, Пакистантай худалдааны харилцаагаа өргөжүүлэх, Кашмирын асуудлыг шийдвэрлэхэд туслах санал гаргасан.

Одоогоор байдал хэврэг хэвээр байна. Хилийн орчимд оршин суугчдын зарим нь нүүж эхэлсэн боловч дэлбэрээгүй тэсрэх бодис, эвдэрсэн дэд бүтэц зэрэг аюул хэвээр байгаа аж.

Ч.ДӨЛГӨӨН


Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадМэдээ

Непал-Төвөдийн хилд уулын нуранги дагасан гэнэтийн үер бууж, 384 хүн сураггүй болжээ

Өнөөдөр Непалын Расува дүүрэг, Хятадын Төвөдийн хил орчимд Бхоте-Коши голд гэнэтийн хүчтэй...

Мэдээ

Хойд цэнхэрийн агуйгаас эртний зосон зураг бүхий шинэ хунх нээн илрүүллээ

АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН СУДАЛГААНЫ БАГ ХОЙД ЦЭНХЭРИЙН АГУЙГААС 74 ЖИЛИЙН ДАРАА ЭРТНИЙ ЗОСОН...

Мэдээ

“Шунхлай”-н П.Батсайхан 6.54 тэрбум төгрөгийн үнэтэй BRABUS BODO Cabriolet автомашины №01 худалдан авалтыг хийжээ

“Шунхлай” группийн ерөнхийлөгч П.Батсайхан дэлхийд ердөө 77 ширхэг үйлдвэрлэгдэх BRABUS BODO Cabriolet...