Эхлэл Гадаад Путин: ОХУ, Украин хоёр шууд хэлэлцээ эхлүүлэх ёстой
ГадаадМэдээ

Путин: ОХУ, Украин хоёр шууд хэлэлцээ эхлүүлэх ёстой

Хуваалцах
Хуваалцах

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 15-наас Украинтай “шууд хэлэлцээ” эхлүүлэхийг уриаллаа. Тэрбээр өчигдөр орой Кремлийн ордноос хийсэн шууд мэдэгдэлдээ “Бид мөргөлдөөний уг шалтгааныг арилгаж, урт хугацааны бат бөх энх тайван руу шилжихийн төлөө нухацтай хэлэлцэхийг хүсч байна” гэж онцолсон юм.

Европын удирдагчид болох Их Британийн Ерөнхий сайд Киир Стармер, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар Украинд айлчилж, ОХУ-д 30 хоногийн нөхцөлгүй гал зогсоох хэлэлцээрт нэгдэхийг уриалсны дараахан энэ мэдэгдэл гарч байгаа юм.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков үүнд хариу өгч, Москва “бодож үзэх шаардлагатай” гэвч “бидэнд дарамт шахалт үзүүлэх нь ашиггүй” гэж анхааруулсан.

Путин мөн Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай өнөөдөр хэлэлцээний нарийн ширийнийг тохирохоор төлөвлөж буйгаа дурдсан. Тэрээр хэлэлцээний үеэр шинэ гал зогсоох хэлэлцээр байгуулж болзошгүйг ч үгүйсгэсэнгүй.

Гэвч Украин талаас Путины энэхүү саналд хараахан тайлбар өгөөгүй байна.

Өмнө нь Москва гурван удаа түр гал зогсоох санал гаргасан ч Украины зүгээс хариу өгөөгүй хэмээн Путин мэдэгдсэн. Харин Украин эдгээр хугацаанд Оросын довтолгоо үргэлжилсээр байсан гэж мэдээлж байв.

Путин “Бид урьдчилсан ямар ч нөхцөлгүйгээр шууд хэлэлцээ эхлүүлэхийг Киевийн эрх баригчдад дахин санал болгож байна” хэмээн мэдэгджээ.

ОХУ, Украин хоёрын сүүлчийн шууд хэлэлцээ Орос улс бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс хойш удалгүй болсон юм.

Ч.ДӨЛГӨӨН


Эх сурвалж: BBC, Reuters

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадМэдээ

Непал-Төвөдийн хилд уулын нуранги дагасан гэнэтийн үер бууж, 384 хүн сураггүй болжээ

Өнөөдөр Непалын Расува дүүрэг, Хятадын Төвөдийн хил орчимд Бхоте-Коши голд гэнэтийн хүчтэй...

Мэдээ

Хойд цэнхэрийн агуйгаас эртний зосон зураг бүхий шинэ хунх нээн илрүүллээ

АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН СУДАЛГААНЫ БАГ ХОЙД ЦЭНХЭРИЙН АГУЙГААС 74 ЖИЛИЙН ДАРАА ЭРТНИЙ ЗОСОН...

Мэдээ

“Шунхлай”-н П.Батсайхан 6.54 тэрбум төгрөгийн үнэтэй BRABUS BODO Cabriolet автомашины №01 худалдан авалтыг хийжээ

“Шунхлай” группийн ерөнхийлөгч П.Батсайхан дэлхийд ердөө 77 ширхэг үйлдвэрлэгдэх BRABUS BODO Cabriolet...