Эхлэл Мэдээ Өнөөдөр Улаанбаатарт 15 хэм дулаан байна
Мэдээ

Өнөөдөр Улаанбаатарт 15 хэм дулаан байна

Хуваалцах
Хуваалцах

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

5-р сарын 9, 10-нд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2025 оны 05-р сарын 07-ны 20 цагаас 2025 оны 05-р сарын 08-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн өмнөд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар үүл багасна. Шөнөдөө төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө говийн аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр -4…-9 градус, Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Хэрлэн голын хөндийгөөр 0…-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +5…+10 градус, бусад нутгаар 0…+5 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр +5…+10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +18…+23 градус, бусад нутгаар +12…+17 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -3…-5 градус хүйтэн, бусад хэсгээр 0 градус орчим, өдөртөө +13…+15 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -1…-3 градус хүйтэн, өдөртөө +13…+15 градус дулаан байна .

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -4…-6 градус хүйтэн, өдөртөө +12…+14 градус дулаан байна .

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадМэдээ

Непал-Төвөдийн хилд уулын нуранги дагасан гэнэтийн үер бууж, 384 хүн сураггүй болжээ

Өнөөдөр Непалын Расува дүүрэг, Хятадын Төвөдийн хил орчимд Бхоте-Коши голд гэнэтийн хүчтэй...

Мэдээ

Хойд цэнхэрийн агуйгаас эртний зосон зураг бүхий шинэ хунх нээн илрүүллээ

АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН СУДАЛГААНЫ БАГ ХОЙД ЦЭНХЭРИЙН АГУЙГААС 74 ЖИЛИЙН ДАРАА ЭРТНИЙ ЗОСОН...

Мэдээ

“Шунхлай”-н П.Батсайхан 6.54 тэрбум төгрөгийн үнэтэй BRABUS BODO Cabriolet автомашины №01 худалдан авалтыг хийжээ

“Шунхлай” группийн ерөнхийлөгч П.Батсайхан дэлхийд ердөө 77 ширхэг үйлдвэрлэгдэх BRABUS BODO Cabriolet...