Эхлэл Мэдээ Байцаа, сонгино, сармис, чинжүү зэрэг есөн ногоонд урамшуулал олгоно
Мэдээ

Байцаа, сонгино, сармис, чинжүү зэрэг есөн ногоонд урамшуулал олгоно

Хуваалцах
Хуваалцах

“2025 оны ургацын хүнсний ногооны урамшууллын тухай”

           “Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журам”-ын 1.3-т “Хүнсний ногооны урамшууллыг тухайн бүтээгдэхүүний хүнсний хангамжийн зорилтот түвшинд хүрсэн тохиолдолд үргэлжлүүлэн олгохгүй бөгөөд төрөөс олгож буй дэмжлэг, урамшууллын үр дүн, үр нөлөөнд үнэлэлт дүгнэлт хийсний үндсэн дээр салбарын дунд болон урт хугацааны бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан, урамшуулал олгох зайлшгүй шаардлагатай хүнсний ногооны нэр төрлийг жил бүр тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно” гэж заасантай холбоотойгоор 2025 оны 06 дугаар сарын 01-ээс эхлэн дараах төрлийн хүнсний ногоонд урамшуулал олгохоор шийдвэрлэсэн болно.  

Урамшуулалд хамрагдах хүнсний ногооны төрөл:

  1. Байцаа
  2. Сонгино
  3. Саримс
  4. Чинжүү
  5. Улаан лооль
  6. Өргөст хэмх
  7. Навчит ногоо
  8. Шар лууван (Боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлсэн тохиолдолд )
  9. Хүрэн манжин (Боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлсэн тохиолдолд )

Журамд заасны дагуу мөнгөн урамшуулалд хамрагдах тариалан эрхлэгч дараах шаардлагыг хангасан байна.

  1. Тариалан эрхлэгч нь өөрийн өмчлөлийн, эзэмшлийн болон түрээсийн газарт тариалалт эрхэлдэг, тухайн газар нь газрын мэдээллийн нэгдсэн систем (e-gazar.gov.mn)-д бүртгэлтэй байх;
  2. Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийн журмын дагуу тариалалт, талбайн арчилгаа, пестицид болон бордооны зарцуулалт, ургац хураалт, бэлтгэсэн уриншийн мэдээг Тариалангийн үйлдвэрлэлийн мэдээллийн сан (www.plant.mofa.gov.mn)-д тогтмол оруулан хөтөлж бүртгэсэн, гарал үүслийн цахим гэрчилгээг авсан байх;
  3. Татварын цахим төлбөрийн баримтын систем (e-barimt.mn)-д өөрийн нэр, регистрийн дугаараар бүртгэгдсэн байх ба бүтээгдэхүүн худалдах тухай бүрт энэ журмын хүснэгт-1-ийн дагуу урамшуулалд хамрагдах бүтээгдэхүүний кодоор и-баримтыг үүсгэж, худалдан авсан, худалдсан хоёр тал төлбөрийн баримтыг баталгаажуулсан байх;

Дээрх журмын шаардлагыг хангаж холбогдох мэдээллийг цаг тухайд нь бүртгүүлж. урамшуулалд хамрагдах хүсэлтээ uramshuulal.gov.mn-д цахимаар илгээж урамшуулалд хамрагдахыг анхаарна уу.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

https://www.mofa.gov.mn/news/TIME/681abd0407a19340d6cb0842
Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээУлс төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Узбекистаны Ерөнхийлөгч Ш.Мирзиёевийн төрийн айлчлал үргэлжилж...

LiveМэдээУлс төр

Б.ПҮРЭВДОРЖ: 4.5-5 саяын цалинтай шүүгчдийн цалинг 46 хувиар нэмж 7.5 сая болгоно гэнэ

Б.ПҮРЭВДОРЖ: 4.5-5 саяын цалинтай шүүгчдийн цалинг 46 хувиар нэмж 7.5 сая болгоно...

Мэдээ

Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9623 боллоо

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм....

Мэдээ

Хот, хөдөөд махны үнэ 2000 төгрөгийн зөрүүтэй байна

Улаанбаатар хотод 2025 оны 6 дугаар сарын 23-ны байдлаар гол нэрийн зарим...