Эхлэл Гадаад Энэтхэг улс Пакистан болон Кашмир дахь террористуудын байршлуудад цохилт өглөө
ГадаадМэдээ

Энэтхэг улс Пакистан болон Кашмир дахь террористуудын байршлуудад цохилт өглөө

Хуваалцах
Хуваалцах

Энэтхэг улс Пакистан болон Пакистаны хяналттай Кашмир дахь есөн байршилд цэргийн цохилт өгсөн тухайгаа зарлалаа. Энэхүү ажиллагаа нь Энэтхэгийн Батлан хамгаалах яамны мэдээлснээр “Энэтхэгийн эсрэг зохион байгуулсан террорист халдлагын төлөвлөлт, чиглүүлэлт хийгддэг террорист дэд бүтцүүдийг” онилсон байна.

Пакистаны армийн төлөөлөгч орон нутгийн хэвлэлд мэдэгдэхдээ Энэтхэгийн тал Пакистаны гурван байршил руу пуужингийн довтолгоо хийсэн гэж мэдээлжээ. Талуудын хоорондын хурцадмал байдал өнгөрсөн сард Энэтхэгийн хяналттай Кашмирт болсон террорист халдлагын дараагаар нэмэгдсэн. Тус халдлагад 26 хүн амиа алдсан бөгөөд тэдний дийлэнх нь жуулчид байжээ. Энэтхэг халдлагад Пакистаныг холбоотой гэж буруутган, хариу арга хэмжээ авах талаар сануулсан бол Пакистан уг зүйлийг эрс үгүйсгэсэн юм.

Ч.ДӨЛГӨӨН

Эх сурвалж: NHK

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадМэдээ

Непал-Төвөдийн хилд уулын нуранги дагасан гэнэтийн үер бууж, 384 хүн сураггүй болжээ

Өнөөдөр Непалын Расува дүүрэг, Хятадын Төвөдийн хил орчимд Бхоте-Коши голд гэнэтийн хүчтэй...

Мэдээ

Хойд цэнхэрийн агуйгаас эртний зосон зураг бүхий шинэ хунх нээн илрүүллээ

АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН СУДАЛГААНЫ БАГ ХОЙД ЦЭНХЭРИЙН АГУЙГААС 74 ЖИЛИЙН ДАРАА ЭРТНИЙ ЗОСОН...

Мэдээ

“Шунхлай”-н П.Батсайхан 6.54 тэрбум төгрөгийн үнэтэй BRABUS BODO Cabriolet автомашины №01 худалдан авалтыг хийжээ

“Шунхлай” группийн ерөнхийлөгч П.Батсайхан дэлхийд ердөө 77 ширхэг үйлдвэрлэгдэх BRABUS BODO Cabriolet...