Эхлэл Гадаад Америкт Хятадаас ирж буй анхны өндөр тарифтай барааны хөлгүүд ирлээ
ГадаадМэдээ

Америкт Хятадаас ирж буй анхны өндөр тарифтай барааны хөлгүүд ирлээ

Хуваалцах
Хуваалцах

АНУ-ын Лос-Анжелесын боомтод Хятадаас ирж буй анхны өндөр татвартай ачаа бараа тээвэрлэсэн усан онгоцууд орж ирж байна. Ерөнхийлөгч Дональд Трампын худалдааны дайны хүрээнд Хятадын бараанд ногдуулсан 145 хувийн тарифын үр нөлөө ийнхүү бодитоор мэдрэгдэж эхэлжээ.

Лос-Анжелесын боомтын захирал Жен Сэрока CNN-д өгсөн ярилцлагадаа, энэ долоо хоногийн импорт өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 35 хувиар буурсан бөгөөд нийт ирж буй барааны хэмжээ 50 хувиар цөөрсөн гэж мэдэгдэв. Энэ нь АНУ-ын худалдаачид өндөр татварын улмаас захиалгаа цуцалж буйтай холбоотой аж. Тэрбээр мөн “5-р сард 80 хөлөг онгоц ирэх хүлээлттэй байсан ч 20%-ийг нь цуцалсан. 6-р сард гэхэд аль хэдийн 13 хөлгийн захиалгыг цуцалсан” хэмээн анхааруулав.

Одоогоор АНУ-ын зах зээл дээр Хятадаас импортолдог бараануудын үнэ сүүлийн нэг сарын дотор хоёр дахин өсөөд байна. Үүний үр дагаварт ойрын хугацаанд хэрэглэгчид үнэ өсөлт, бараа бүтээгдэхүүний хомсдолтой нүүр тулах төлөвтэй байна.

Ч.ДӨЛГӨӨН

Эх сурвалж: CNN

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

Гадаад

Хүн төрөлхтөн 50 гаруй жилийн дараа Сарыг ар талаар нь дахин тойрсон түүхэн үйл явдал боллоо

Orion spacecraft хөлөг NASA-гийн Artemis program-ын хүрээнд Cарыг амжилттай тойрч, ар талд...

Мэдээ

Хоёр сая төл бойжиж байна

МАЛ ТӨЛЛӨЛТ, ТӨЛ БОЙЖИЛТЫН МЭДЭЭ: Төллөвөл зохих 22.4 сая эх малын 9.3...