Эхлэл Гадаад Живж буй Венецийг аврах төлөвлөгөө гаргажээ
ГадаадМэдээ

Живж буй Венецийг аврах төлөвлөгөө гаргажээ

Хуваалцах
Хуваалцах

Венецийг “хөвөгч хот” гэдэг ч үнэндээ энэ нь бас “живж буй хот” юм. Сүүлийн зуун жилийн хугацаанд Венец ойролцоогоор 25 см-ээр доош сууж, далайн түвшин ч мөн бараг 30 см-ээр нэмэгджээ. Энэ хоёр хүчин зүйл нийлээд нэг л зүйлийг илтгэж байна: зөвхөн тогтмол үерийн аюул бус, харин хүн төрөлхтний хамгийн хайртай хотуудын нэг алгуурхан боловч зогсоошгүйгээр живж байгаа явдал юм.

Жуулчдын хувьд Венецийн энэ эмзэг байдал нь нэгэн төрлийн сэтгэл татам чанар бөгөөд “оройтохоос өмнө очих ёстой” гэх айдас, мөн байгаль дэлхийн хүчний өмнө хүн төрөлхтөн ялагдаж буйг бэлгэддэг. Харин венецчуудын хувьд, тус хотын арал дээрх байршил нь зуун зуун жилийн турш довтолгооноос хамгаалж ирсэн ч одоо далайн түрлэг өндөр болсон тул амьдрах орчинд том сорилт болоод байна. Жилд ойролцоогоор 2 мм-ээр доош суусаар байгаа нь хотыг улам эрсдэлтэй болгож байна.

Гэтэл хотыг бүхэлд нь дээш өргөчихвөл яах вэ?

Шинжлэх ухааны уран зөгнөл мэт санагдах энэ санааг Падуагийн их сургуулийн гидрологийн дэд профессор Пьетро Театини дэвшүүлжээ. Тэрбээр хотын доорхи хөрсөнд ус шахах замаар Венецийн суурийг дээш өргөж, хотыг аажмаар “татах” болно хэмээн үзэж байна. Италийн Засгийн газар өдгөө далайн хүчтэй түрлэгийг сөрөн хаалт босгоход жил бүр хэдэн арван сая еврог зарцуулж байгаа ч энэ инженерийн шинэлэг санал нь Венецийг аврах жинхэнэ шийдэл болж мэдэх юм.

Ч.ДӨЛГӨӨН

Эх сурвалж: CNN

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадМэдээ

Непал-Төвөдийн хилд уулын нуранги дагасан гэнэтийн үер бууж, 384 хүн сураггүй болжээ

Өнөөдөр Непалын Расува дүүрэг, Хятадын Төвөдийн хил орчимд Бхоте-Коши голд гэнэтийн хүчтэй...

Мэдээ

Хойд цэнхэрийн агуйгаас эртний зосон зураг бүхий шинэ хунх нээн илрүүллээ

АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН СУДАЛГААНЫ БАГ ХОЙД ЦЭНХЭРИЙН АГУЙГААС 74 ЖИЛИЙН ДАРАА ЭРТНИЙ ЗОСОН...

Мэдээ

“Шунхлай”-н П.Батсайхан 6.54 тэрбум төгрөгийн үнэтэй BRABUS BODO Cabriolet автомашины №01 худалдан авалтыг хийжээ

“Шунхлай” группийн ерөнхийлөгч П.Батсайхан дэлхийд ердөө 77 ширхэг үйлдвэрлэгдэх BRABUS BODO Cabriolet...