Эхлэл Мэдээ X БОГДЫН ӨЛМИЙ БАТАТГАХ “БҮТЭЭЛЧ АРШИЙН ЯРУУ АЯЛГУУ” ХЭМЭЭГЧ ЗАЛБИРАЛ
Мэдээ

X БОГДЫН ӨЛМИЙ БАТАТГАХ “БҮТЭЭЛЧ АРШИЙН ЯРУУ АЯЛГУУ” ХЭМЭЭГЧ ЗАЛБИРАЛ

Хуваалцах
Хуваалцах

Зохиогч: Дээрхийн Гэгээн XIV Далай лам
Орчуулсан: Гавж С.Гантөмөр лам

Айлдвар ханьцашгүй дээд Нарны садан
Арван долоон бандида, Зөөлөн итгэлт Зонхова
Агуу ялагчдын эрхэм Соднамжамцо тэргүүтэй
Авралын орон дээдэс буян сайныг хайрла.

Торолтгүй энэрэл нигүүлсэнгүйн тааллын цагийн үүл
Үхэшгүй насны рашааны цог болон хуралдсанаас
Тоолшгүй буяны орны насны бурхадын чуулган
Өнө бат оршихуйн шидийг өдгөө хайрла.

Амьтаны өмөг түшиг Нарны садангийн шашныг
Арвидуулан өнөд баригч ижилсэх зүйрлэлээс хагацсан
Нэн болгоолын зөөлөн цог тийн цэнгэлийн аймаг
Номын эрхэт баялагийн өлмийд соёрхол тавьмуй.
Тэгш чанарын агаарт тэвчил онол ялгалгүй ч
Таалал үүсгэлийн зохиолоор өөриймчлөн таалсан
Умар зүгийн Монгол оронд дөрвөн аймгийн
Алдар цогийн тэргүүнд өлмий бат оршихтун.

Таван цөвүүний харанхуй түнэр ихээр бүрхсэн
Таван тив болон ялангуяа Монгол оронд
Адилтгаш үгүй үйлс нь цагийн эрхээр боловсорч
Амьтны жаргалын жолоодогчоор өлмий бат оршихтун.

Хязгааргүй эрхэм зарлиг бүхэнд үргэлж биширэлийн
Хичээлээр сонсож, санаж, бясалган эцэст нь хүргээд
Хэлцэх номлох, туурвихын хэмжээлшгүй зохиолоор
Хувилгаантан шашны цогд өлмий бат оршихтун.

Ариун шагшаавадын хиргүй газар дэлхийд
Амирлангуй үлэмжийн ногооны шимийг нэн дэлгэрүүлээд
Гурван суртгаал, хутагтын эдийн гууг барьсан
Гэтлэхүйн их сартваахи өлмий бат оршихтун.

Гаднаа, бие хэлийг хянасан ангид гэтлэхүй
Дотооддоо, амарлингуйн хязгаарыг тэвчсэн бодь сэтгэл
Нууцдаа, хоёр зэргийн егүзэрт нэн хэлбийсэн
Чадагчийн бүрэн шашны цог болон заларна уу.

Мэргэн ухааныг ариунтай хослуулсанНагаржуна мэт
Ариунаар санваараар мэргэнээс хоцроогүй Убали мэт
Мэргэн, ариун, сайнаар Лувсанжалва мэт
Авралын хураангуй чандманийн чанарт бат оршихтун.

Төгс бүрэн шашны зарлигийн жолоог залуурдаж
Таван төрөлт гүн номын лавайн дууг
Хувьд тааруулан яруусгах сансар нирвааны эмийг
Хуурмаггүй үзүүлэгч номын эрхтэд бат оршихтун.

Гадаад, дотоод, бусад гурван цагийн хүрдний
Боловсоруулан гэтэлгэх гүн мөр зургаан найруулгын хөтөлбөрт
Голлон мэргэжсэн бүтээлийн дамжлагат Жомунанабагийн
Шашны их эзнээр өлмий бат оршихтун.

Үргэлж зөвхөн бусдын тусад шамдан хичээсэн
Үйл зохиол нь Мутартаа лянхуатын таалал бүхнийг
Огторгуй хэдий орших төдий хүртэл бүтээх
Их бодьсадвын дүрээр өлмий бат оршихтун.

Хүсэлт орны эрхэт баялаг гагц эх бээр
Хамаг шашин, амьтан ялангуяа Монгол орны
Асар ихээр цөвтсөн доройтлын чуулганыг болгоогоод
Аяа дөрвөн үйлс нь агшин ч бүү алгасрахтун.

Чухаг дээд гурав Ялгуусан далайн адистэд
Цалгайралгүй шашныг сахигч Магсоржалмугийн үйлсээр
Энэ мэт ерөөсөн зорилго хоцролгүй бүгдээр
Өчүүхэн ч зэтгэрүй амьтны цог болон бүтэх болтугай.

Хуваалцах