Эхлэл Мэдээ “ДЭЛХИЙН МОНГОЛЧУУДЫН НААДАМ” БЕЛЬГИ УЛСАД БОЛНО
Мэдээ

“ДЭЛХИЙН МОНГОЛЧУУДЫН НААДАМ” БЕЛЬГИ УЛСАД БОЛНО

Хуваалцах
Хуваалцах

“Дэлхийн Монголчуудын анхдугаар наадам”-ыг 2025 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Бельгийн Хаант Улсад зохион байгуулах шийдвэр гарсантай холбогдуулан Гадаад Харилцааны Яамны Төрийн нарийн бичгийн дарга, “Дэлхийн Монголчуудын наадам”-ыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Л.Мөнхтүшиг, “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” НҮТББ-ын Дэд тэргүүн Г.Ганзориг, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр нар ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд зохион байгуулагдсан хэвлэл мэдээллийн бага хурлын үеэр мэдээлэл хийлээ. “Дэлхийн Монголчуудын анхдугаар наадам”-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Бельгийн Хаант улсын нийслэл Брюссель хотноо зохион байгуулах бөгөөд Монгол Улсын ЕТГ, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Гадаад харилцааны яам, “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” НҮТББ нь Монгол Улсаас хилийн чанадад суугаа Элчин сайдын яамд, Монгол иргэдийн үүсгэл, санаачилгын байгууллагуудтай хамтран зохион байгуулна.“Дэлхийн Монголчуудын наадам” нь “Алсын хараа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”, тус бодлогыг 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд хилийн чанадад оршин суугаа иргэддээ зориулан зохион байгуулагдаж буй анхны томоохон арга хэмжээ болж байгаагаараа онцлогтой.

Хилийн чанадад нийт 250 000 орчим иргэд оршин сууж байгаагаас Европ тивд 85 000 орчим монгол иргэд байна гэсэн мэдээлэл байгаа. Наадмын үеэр хүчит бөхийн барилдаан, сурын харваа, шагайн харваа, Монгол бараа бүтээгдэхүүн, хоолны үзэсгэлэн худалдаа, урлагийн тоглолт зэрэг арга хэмжээг зохион байгуулж, Монгол өв соёлыг олон сурталчлахаар төлөвлөж байна. Хүчит бөхийн барилдаан, сурын харваа, шагайн харваа, нумт шагайн харваанд оролцох тамирчдын бүртгэлийг холбогдох мэргэжлийн холбоод болон Европ дахь Элчин сайдын яамд зохион байгуулна.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

11 ДҮГЭЭР САРЫН 30-НААС ИХЭНХ НУТГААР ХҮЙТНИЙ ЭРЧ ЭРС ЧАНГАРНА

Энэ үеэр Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр...

Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

Мэдээ

12 дугаар сарын 02-ныг хүртэлх цаг агаарын мэдээ

2025 оны 11-р сарын 28-наас 12-р сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан...