Эхлэл Гадаад Майли Сайрусийн хувцаслалтыг CNN онцолжээ
ГадаадМэдээ

Майли Сайрусийн хувцаслалтыг CNN онцолжээ

Хуваалцах
Хуваалцах

Дуучин Майли Сайрус саяхан Парист болсон арга хэмжээнүүдэд хэд хэдэн хүчирхэг төрхтэй гарч ирсэн нь “power dressing” буюу “нөлөө бүхий хувцаслалтыг” дахин моодонд авчирсан хамгийн сүүлийн алдартан боллоо.

Тэрээр Saint Laurent брэндийн 1980-аад оны хэтрүүлэгтэй мөр, том пиджак бүхий хувцас өмссөн нь тухайн үеийн “оффисын эрчүүд, эмэгтэйчүүдийн” төрхийг санагдуулсан гэж зарим хэвлэл онцолсон байна. Сошиал хэрэглэгчид хүртэл “Рейганы үеийн хөрөнгө оруулалтын бирж энд ирчихсэн юм биш биз?” хэмээн хошигножээ.

Power dressing — хүчтэй, шийдэмгий төрх бүхий хувцаслалт нь өнөөдөр өөртөө итгэлтэй байдлаа илэрхийлэх, мөн дэлхий ертөнцийн тогтворгүй нөхцөл байдалд өөрийгөө хамгаалах нэгэн хэрэгсэл болж байна. Энэхүү хэв маяг нь 1980-аад оны эмэгтэйчүүдийн ажил хэрэгч амжилт, нийгэм дэх байр сууриа илэрхийлдэг носталги төрүүлсэн элемент ч мөн болж хувирчээ.

Ч.ДӨЛГӨӨН


Эх сурвалж: CNN

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадМэдээ

Непал-Төвөдийн хилд уулын нуранги дагасан гэнэтийн үер бууж, 384 хүн сураггүй болжээ

Өнөөдөр Непалын Расува дүүрэг, Хятадын Төвөдийн хил орчимд Бхоте-Коши голд гэнэтийн хүчтэй...

Мэдээ

Хойд цэнхэрийн агуйгаас эртний зосон зураг бүхий шинэ хунх нээн илрүүллээ

АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН СУДАЛГААНЫ БАГ ХОЙД ЦЭНХЭРИЙН АГУЙГААС 74 ЖИЛИЙН ДАРАА ЭРТНИЙ ЗОСОН...

Мэдээ

“Шунхлай”-н П.Батсайхан 6.54 тэрбум төгрөгийн үнэтэй BRABUS BODO Cabriolet автомашины №01 худалдан авалтыг хийжээ

“Шунхлай” группийн ерөнхийлөгч П.Батсайхан дэлхийд ердөө 77 ширхэг үйлдвэрлэгдэх BRABUS BODO Cabriolet...