Эхлэл Гадаад Дэлхийн цэргийн зардал 2024 онд дээд хэмжээнд хүрч, хүйтэн дайны үеийн түвшинд ойртлоо
ГадаадМэдээ

Дэлхийн цэргийн зардал 2024 онд дээд хэмжээнд хүрч, хүйтэн дайны үеийн түвшинд ойртлоо

Хуваалцах
Хуваалцах

Украин болон Газад дайн үргэлжилж, Европоос Ази хүртэл цэргийн хурцадмал байдал нэмэгдэж буй энэ үед дэлхий дахин Хүйтэн дайны төгсгөл үеэс хойш хамгийн хурдацтай зэвсэглэж байна гэж Стокгольмын олон улсын энх тайвны судалгааны хүрээлэн (SIPRI)-гийн шинэ тайланд дурджээ. 2024 онд дэлхийн нийт цэргийн зардал өмнөх оноос 9.4%-иар нэмэгдэж, 2.718 их наяд ам.долларт хүрсэн нь SIPRI-гийн түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд энэ өсөлт нь 1988 оноос хойшхи хамгийн их өсөлт юм. (1988 он нь Берлины хана нурснаас өмнөх жил юм.)

“Олон орон цэргийн зардлаа нэмэгдүүлэхээ амлаж байгаа тул дэлхий даяар цэргийн зарцуулалт цаашид ч өсөх төлөвтэй байна” гэж уг тайланд онцолсон байна. АНУ 2024 онд бараг нэг их наяд ам.долларын цэргийн зардлаар дэлхийн хамгийн том зэвсэгт хүч бүхий орон хэвээр байна.

АНУ-ын төсөвт багтсан гол зардлууд нь F-35 стелт сөнөөгч онгоц, тэдгээрийн байлдааны систем ($61.1 тэрбум), АНУ-ын Тэнгисийн цэргийн шинэ хөлөг онгоцнууд ($48.1 тэрбум), цөмийн зэвсгийн шинэчлэл ($37.7 тэрбум), пуужингийн хамгаалалт ($29.8 тэрбум) багтжээ. Мөн Украинд олгосон тусламж 2024 онд $48.4 тэрбум долларт хүрсэн нь Киевийн нийт батлан хамгаалах зардлын (64.8 тэрбум доллар) бараг дөрөвний гурвыг эзэлж байна.

Ч.ДӨЛГӨӨН

Эх сурвалж: CNN

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадНийгэм

Хорт хавдрын хувийн тохируулгатай mRNA вакцин хавдар дахих эрсдэлийг 42 хувиар бууруулжээ

АНУ-ын Moderna болон Merck компаниудын хамтран бүтээж буй хорт хавдрын хувийн тохируулгатай...

ГадаадУлс төр

JAPAN ESPECIALS: Нөмрөгийн дархан цаазат газарт 528.700 гаруй га газар шатсан нь Токио хотын нутаг дэвсгэрээс хоёр дахин их талбай юм

Японы хэвлэлүүд Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн асуудлыг хөндөж байна. “JAPAN...

МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...

Гадаад

Францад иргэдийн эсэргүүцлийн жагсаал хурцдаж, үймээн дэгдэв

Францад амьжиргааны өртөг, төрийн үйлчилгээний чанар болон Засгийн газрын төсвийн бодлогыг эсэргүүцсэн...