Эхлэл Мэдээ ЗГ: Ноолуур худалдан авах нэмэлт эх үүсвэрийг бүрдүүлж вексель гаргана
МэдээУлс төр

ЗГ: Ноолуур худалдан авах нэмэлт эх үүсвэрийг бүрдүүлж вексель гаргана

Хуваалцах
Хуваалцах

Засгийн газар: Малчдын орлогыг тогтвортой байлгах, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор 2025 онд улсын хэмжээнд бэлтгэх ноолуур худалдан авахад шаардагдах санхүүгийн нэмэлт эх үүсвэрийг бүрдүүлж вексель гаргана.Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд 2025 оны ноолуур бэлтгэлийн эргэлтийн хөрөнгийн зээлд зориулан 230 тэрбум төгрөгийг 30 гаруй компани авч 1525 тонн ноолуур бэлтгээд байна. Дотоодын боловсруулах үйлдвэрүүд энэ жил 3500 тонн самнасан ноолуур эскпортлож, 2,5 сая ширхэг бэлэн бүтээгдэхүүн борлуулан, салбарын нийт орлогыг 1,8 их наяд хүргэж борлуулалтын орлогыг 600-700 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.Үйлдвэрлэлийн жигд үйл ажиллагааг хангах, малчдын мөнгөн орлогыг бууруулахгүй байх зорилтын хүрээнд 5600 тонн түүхий ноолуур бэлтгэх шаардлагатай ба энэ асуудлыг шийдвэрлэх санхүүжилтийн бүтээгдэхүүн болох векселийг гаргах боломжтой бөгөөд тулгарсан асуудлыг даван туулахад томоохон түлхэц болно. Ингэснээр үйлдвэрлэлээ тасралтгүй явуулж дэлхийн ноолуурын зах зээлд өрсөлдөх боломжоо алдахгүй, малчдын орлогыг бууруулахгүй байх боломжтой гэж үзэж Монголбанканд вексель гаргахыг зөвлөлөө.Уул уурхайн бус экспортын гол бүтээгдэхүүн ноос, ноолуурын боловсруулалтын түвшинг үе шаттай ахиулж дотооддоо бүрэн боловсруулснаар нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын орлого нэмэгдүүлнэ.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

Улс төр

Н.Учралын хүмүүс ахмадуудын микрофоныг хааж, хөөж гаргажээ

Тэтгэврийн доод хэмжээг 1.500.000 төгрөг болгохыг шаардаж буй жагсаалыг анх эхлүүлсэн “Монголын...

TVУлс төр

МАН: Ганцхан манайд ийм хэцүү юм болоод байсан юм биш

МАН: Дандаа дардан, цагаанаараа юм гэж хаа ч байдаггүй юм. Ганцхан манайд...

Улс төр

Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан

Т.Аюурсайхан: МЭДЭГДЭЛ Өнөөдөр эрх чөлөөтэй үгээ хэлэх боломжтой болов. Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг...