Эхлэл Мэдээ ИЦББХ:Хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь хэлэлцүүлгийг зохион байгууллаа
МэдээУлс төр

ИЦББХ:Хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Хуваалцах
Хуваалцах

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос Хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, УИХ-ын гишүүн О.Номинчимэг нар хэлэлцүүлгийг нээж үг хэллээ.

УИХ-ын Тамгын газрын Хуулийн газрын дарга Ч.Дондогмаа, Мэдээллийн технологийн газрын дарга Д.Ган-Эрдэнэ нар нийтийн өргөдлийг цахим системээр хэрхэн хүлээн авч, шийдвэрлэж буй талаар болон тулгамдаж буй асуудлуудын талаар илтгэсэн юм.

Тухайлбал, Мэдээллийн технологийн газрын дарга Д.Ган-Эрдэнэ, нийтийн өргөдлийг цахим системд 30 хоногийн хугацаатай байршуулж, Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэдийн санал хуульд заасан тоонд хүрсэн тохиолдлуудын талаар илтгэлдээ онцоллоо. Тэрбээр, “Та НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэхийг дэмжиж байна уу” гэсэн саналыг 105,641 иргэн дэмжсэн нь хамгийн олон санал авсанд тооцогдож байна.

Түүний дараа Нийгмийн даатгалын шимтгэл, Хүн амын орлогын албан татварын шимтгэлийг 5 хувь бууруулах саналыг 104,608 иргэн дэмжсэн. Энэчлэн “Цалинтай ээж гэж нэрлэгдэж буй 50 мянган төгрөгийг нэмэх, газрыг гадаадын иргэнд 100 хүртэл жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах зэрэг саналыг 100 мянгаас дээш иргэн дэмжиж саналаа өгсөн байна. Хамгийн сүүлд Улаанбаатар хотын тээврийн хэрэгсэлийн татварын нэмэгдлийг цуцлахыг 33,042 иргэн дэмжиж, УИХ-ын Ажлын хэсэг байгуулан судалж байгаа гэв.

Багшийн эрх зүйн байдлын тухай хууль батлан гаргах тухай өгсөн өргөдөлдөө санал авахын тулд иргэн Э.Чулуунчимэг хэрхэн ажилласан талаараа ярьсан бол электрон тамхийг хуульчилж, зөвхөн насанд хүрсэн хүнд худалдаалдаг болгох нь зөв үү гэсэн санал дэмжигдээгүй учир шалтгаан болон өргөдлийн системийн хүндрэлтэй асуудлын талаар иргэн Д.Цогт-Очир санал бодлоо илэрхийлсэн юм. Тус байнгын хорооны дарга Ж.Золжаргал хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн саналыг авах нийтийн өргөдлийн системийн үйл ажиллагааг судалгаанд үндэслэн боловсронгуй болгох, эргэх холбоотой байх, олон нийтэд сурталчлах зэрэг олон ажлуудыг хийх шаардлагатай талаар онцоллоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...

ГадаадУлс төр

JAPAN ESPECIALS: Нөмрөгийн дархан цаазат газарт 528.700 гаруй га газар шатсан нь Токио хотын нутаг дэвсгэрээс хоёр дахин их талбай юм

Японы хэвлэлүүд Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн асуудлыг хөндөж байна. “JAPAN...

МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...

Улс төр

Монгол Улс IDA-ийн хандивлагч орон боллоо: Энэ нь ямар ач холбогдолтой вэ?

Дэлхийн банк 2026 оны аравдугаар сарын 17-нд Монгол Улс Олон улсын хөгжлийн...