Эхлэл Мэдээ Агаарын хөлгийн түлшний хангамж бол стратегийн асуудал юм
МэдээУлс төр

Агаарын хөлгийн түлшний хангамж бол стратегийн асуудал юм

Хуваалцах
{"data":{"pictureId":"3326ba72bc974eb8a31cacdc146e0771","appversion":"4.5.0","stickerId":"","filterId":"","infoStickerId":"","imageEffectId":"","playId":"","activityName":"","os":"android","product":"lv","exportType":"image_export","editType":"image_edit","alias":""},"source_type":"vicut","tiktok_developers_3p_anchor_params":"{"source_type":"vicut","client_key":"aw889s25wozf8s7e","picture_template_id":"","capability_name":"retouch_edit_tool"}"}
Хуваалцах

Аливаа улс шатахуун, нефтийн бүтээгдэхүүнээр нэг улсаас хэт хамааралтай байхын сөрөг талуудыг монголчууд бид сүүлийн жилүүдэд яс махаараа мэдэрч байна. “Эзэн”-ий муухай ааш хөдөлбөл “Их засвар хийнэ” гэдэг албан бус мэдээ тараагаад л боллоо. Сүүлийн жишээ бол 2023 оны өвөл монголчууд хот, хөдөөгүй бензин түлшгүй яаж зутарч, явгарч, энд тэнд гацаж, өвлийн ид хүйтнээр хотоо метрлэж байснаа мартаагүй байх. Гэтэл монголчуудыг шатахууны крантаараа боож, хааж дарамталдаг ОХУ барьцаа улам ахиулж “Монгол Улсын агаарын хөлгийн түлшийг нийлүүлэх”-ээр болсныг Засгийн газар дэмжээд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ хэлэлцээрийг УИХ-д хэлэлцүүлэхээр болжээ. Харамсалтай.

Аливаа улс агаарын хөлгийн түлш нийлүүлэх ажлыг гадны нэг улсад “бэлэглэх” нь сөргөөс сөрөг. Тэр дундаа хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг үйлдэж буй, дайн эхлүүлж, олон мянган хүнийг хядаж байгаа Орост агаарын хөлгийн түлш нийлүүлэх “эрх” олгох нь маш хариуцлагагүй, шууд хэлбэл тэнэг үйлдэл. Нөгөө талаараа дайн санхүүжүүлж буй үйлдэлд тооцогдоно.

Энэ хэлэлцээрийг эсэргүүцэх 4 том шалтгаан байна.

Нэгдүгээрт, үндэсний аюулгүй байдал:

Цэргийн агаарын хөлгүүд байнгын ажиллагаанд бэлэн байхын тулд найдвартай, тогтвортой түлшний хангамж шаардлагатай.

Онцгой байдал, дайн, гамшгийн үед түлшний хомсдол үүсвэл батлан хамгаалах чадавхи сулрах эрсдэлтэй.

Хоёрдугаарт, эдийн засгийн тогтвортой байдал

Иргэний агаарын тээвэр нь улсын эдийн засгийн чухал хэсэг. Түлшний тасалдал нь нислэгүүд цуцлагдах, экспорт/импорт зогсох, аялал жуулчлал унах шалтгаан болдог.

Гуравдугаарт, геополитикийн хараат бус байдал

Хэрвээ улс түлшээ гадаадаас бүрэн хамааралтайгаар авдаг бол тэр нь стратегийн сул тал болдог. Түлшний нөөц, дотоод үйлдвэрлэлтэй байх нь улс төр, аюулгүй байдлын хувьд чухал давуу тал юм.

Дөрөвдүгээрт, бүтцийн стратеги төлөвлөлт

Нисэх онгоцны буудлууд, шатахуун түгээгүүрийн систем, хадгалах хүчин чадал зэрэг нь урт хугацааны хөгжлийн төлөвлөгөөнд багтдаг стратегийн дэд бүтцийн хэсэг.

Агаарын хөлгийн түлшний хангалт бол зүгээр нэг логистикийн асуудал биш!Харин улс орны аюулгүй байдал, эдийн засаг, гадаад бодлоготой салшгүй холбоотой стратегийн асуудал юм. Жаахан дэлгэрүүлж тайлбарлая л даа. Юуны өмнө, үндэсний аюулгүй байдлын хүрээнд авч үзвэл, цэргийн агаарын хүчин түлшний тасралтгүй, найдвартай хангалтад тулгуурлаж үйл ажиллагаагаа явуулдаг. Онцгой байдал, хямрал, эсвэл дайны үед түлшний хомсдол үүсэх нь улс орны хамгаалах чадавхид сөргөөр нөлөөлж болзошгүй. Тиймээс түлшний дотоод нөөц, нөөцлөлт, логистикийн бэлтгэл стратегийн түвшинд зохицуулагддаг.

Иргэний нисэхийн хувьд түлш нь агаарын тээврийн салбарын хамгийн гол зардлын нэг бөгөөд хангамж нь тасалдах юм бол олон улсын болон дотоодын нислэгүүд цуцлагдаж, улмаар худалдаа, аялал жуулчлал, эдийн засгийн бусад салбарууд доголдох эрсдэлтэй. Энэ нь зөвхөн эдийн засаг төдийгүй иргэдийн өдөр тутмын амьдралд ч шууд нөлөөлдөг. Мөн түлшний хангамж гадаад эх үүсвэрээс хэт хамааралтай байвал улс төр, геополитикийн хувьд эмзэг байдал үүсдэг. Ийм нөхцөлд түлш нийлүүлэгч улс орны байр суурь, бодлого өөрчлөгдөхөд тухайн орны нисэх хүчинд шууд хүндрэлийг авчирч болзошгүй. Үүнээс гадна агаарын тээвэртэй холбоотой дэд бүтэц-шатахуун түгээх систем, хадгалах байгууламж, тээвэрлэлтийн шугам сүлжээ зэрэг нь ч бас стратегийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Эдгээрийн найдвартай ажиллагаа нь түлшний хангалт тогтвортой байх үндэс болдог. Гэтэл ОХУ хэр найдвартай билээ?Иймд агаарын хөлгийн түлшний хангалт нь логистикийн энгийн асуудал биш, харин улс орны батлан хамгаалах чадавхи, эдийн засгийн тогтвортой байдал, гадаад бодлогын хараат бус байдлыг тодорхойлж байдаг стратегийн ач холбогдолтой асуудал юм.

АНУ, Япон, Израиль, Сингапурын жишээг харахад хүчирхэг улс орнууд түлшний хангамжийг зөвхөн эдийн засгийн биш, харин үндэсний аюулгүй байдлын стратегийн бүрэлдэхүүн гэж үздэг. Тэд түлшний нөөцлөлт, дотоод эх үүсвэр, логистик, олон улсын хамтын ажиллагаа зэрэг олон чиглэлээр зэрэг зохион байгуулалт хийдэг. Лав манайх шиг гадны нэг улсад агаарын тээврийн түлшний хангамжийн асуудлаа “Май” гээд өгчихдөггүй.

Д.ГАНСАРУУЛ

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

“Улаанбаатар марафон 2025”-д 30 мянга орчим хүн гүйнэ

Энэ жил “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд гадаад, дотоодын нийт 30.000 орчим...

МэдээУлс төр

Ардчилсан нам МАН-д шаардлага хүргүүллээ

“Ардчилсан Нам хамтарсан Засгийн газрын гэрээг зөрчсөн” гэх үндэслэлээр гүжирдэн, манай намын...

Мэдээ

АХЛАХ АХЛАГЧ Э.ДАВААЖАМЦ ТУУЛАХ ЗАМЫНХАА 50 ХУВИЙГ АРДАА ОРХИЛОО

Эх орныхоо 4 зүгийн хязгаарт орших Соёмбот баганыг төв цэгтэй холбосон 5000...

МэдээУлс төр

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг айлчлалынхаа үеэр Индонезэд оршин суугаа монголчуудын төлөөлөлтэй уулзжээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Индонез Улсад хийж буй албан ёсны...