Эхлэл Гадаад Харвардын их сургууль Трампын шаардлагыг эсэргүүцлээ
ГадаадМэдээ

Харвардын их сургууль Трампын шаардлагыг эсэргүүцлээ

Хуваалцах
Хуваалцах

АНУ-ын Харвардын их сургууль Трампын засаг захиргаанаас тавьсан шаардлагуудыг эрс эсэргүүцэж, бараг 9 тэрбум ам.долларын холбооны санхүүжилтээ алдах эрсдэлтэй тулгараад байна.

Энэхүү шаардлагад олон нийтийн эсэргүүцэл дагуулсан зүйлс багтсан бөгөөд үүнд:

Нас, хүйс, үндэс угсаанд тулгуурласан олон янз байдал, эрх тэгш байдал, хамрагдал (DEI) хөтөлбөрүүдийг зогсоох,

Элсэлтийн бодлогыг зөвхөн “мерит”-д (амжилт, шалгуур үзүүлэлт) тулгуурлан өөрчлөх,

Сургуулийн доторх жагсаал цуглаан дээр амны хаалт зүүхийг хориглох,

Цагаачлалын албадтай идэвхтэй хамтран ажиллах,

Сургуулийн удирдлагад багш нарын нөлөөллийг бууруулах зэрэг оржээ.

Харвардын ерөнхийлөгч Алан Гарбер уг шаардлагууд нь АНУ-ын Үндсэн хуулийн 1-р нэмэлт заалтад заасан үг хэлэх эрх чөлөө болон их сургуулийн хараат бус байдалд халдаж байна гэж мэдэгдэв.

“Харвард улс төрийн дарамтад автахгүй”

Тэрээр: “Харвард улс төрийн дарамтад автахгүй” хэмээн мэдэгдсэн юм.Энэ асуудалд хариу арга хэмжээ болгон Харвард хуульчдын баг ажиллуулж, шаардлагуудыг шүүхийн шатанд оруулахад бэлэн байна. Сургуулийн 53.2 тэрбум ам.долларын хөрөнгөтэй төдийгүй, саяхан 750 сая ам.долларын бонд гаргасан нь холбооны санхүүжилт тасарсан тохиолдолд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх зорилготой гэж үзэж байна.

Зарим их, дээд сургууль холбооны санхүүжилтээ сэргээхийн тулд ижил төстэй нөхцлүүдийг хүлээн зөвшөөрсөн бол, Харвард ийм алхам хийхээс татгалзаж, тусгаар тогтнолоо хамгаална гэдгээ илэрхийлсэн байна.Энэхүү зөрчил нь АНУ-д боловсролын байгууллагуудын эрх чөлөө, холбооны хяналт зэрэг асуудлаар өрнөж буй өргөн хүрээний маргааныг дахин ил болгож байна.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...

ГадаадНийгэм

Хорт хавдрын хувийн тохируулгатай mRNA вакцин хавдар дахих эрсдэлийг 42 хувиар бууруулжээ

АНУ-ын Moderna болон Merck компаниудын хамтран бүтээж буй хорт хавдрын хувийн тохируулгатай...

ГадаадУлс төр

JAPAN ESPECIALS: Нөмрөгийн дархан цаазат газарт 528.700 гаруй га газар шатсан нь Токио хотын нутаг дэвсгэрээс хоёр дахин их талбай юм

Японы хэвлэлүүд Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн асуудлыг хөндөж байна. “JAPAN...

МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...