Эхлэл Мэдээ Саудын Арабтай амьд малын худалдааны талаар ярилцжээ
Мэдээ

Саудын Арабтай амьд малын худалдааны талаар ярилцжээ

Хуваалцах
SONY DSC
Хуваалцах

Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн яамны Амьтны эрүүл мэндийн эрсдлийн үнэлгээний газрын дарга Надер Мохлед Аль-Харби, Амьтны хорио цээрийн газрын захирал Салех Ал Саад тэргүүтэй төлөөлөгчид дөрөвдүгээр сарын 12-17-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж байна.

Төлөөлөгчид Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Махны холбоо зэрэг байгууллагуудтай хоёр талт уулзалт зохион байгуулав. Уулзалтаар мал эмнэлгийн тогтолцоо, мал, амьтны эрүүл мэнд болон амьд мал, тахианы өндөг Монгол Улсаас Саудын Арабын Хаант Улсын зах зээлд нийлүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Нийт 34.4 сая хүн амтай Саудын Арабын Хаант Улс нь жилд 10.0 сая орчим хонины халал мах импортолж, хүнсэндээ хэрэглэдэг бөгөөд “Хаж” буюу лалын шашинтнуудын их мөргөл үйлдэх жил тутмын ёслолд гадаад, дотоодоос 2-3 сая хүн оролцдог бөгөөд энэ үеэр ойролцоогоор хоёр сая хонь амьдаар импортлох хэрэгцээ үүсдэг талаар онцолж байлаа.

Иймд монгол малын эрүүл мэнд, мал эмнэлгийн үйлчилгээний тогтолцоо, хорио цээрийн арга хэмжээний талаар дээрх ажлын хэсэг судлахаар Монгол Улсад ажиллаж байна.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

Хойд цэнхэрийн агуйгаас эртний зосон зураг бүхий шинэ хунх нээн илрүүллээ

АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН СУДАЛГААНЫ БАГ ХОЙД ЦЭНХЭРИЙН АГУЙГААС 74 ЖИЛИЙН ДАРАА ЭРТНИЙ ЗОСОН...

Мэдээ

“Шунхлай”-н П.Батсайхан 6.54 тэрбум төгрөгийн үнэтэй BRABUS BODO Cabriolet автомашины №01 худалдан авалтыг хийжээ

“Шунхлай” группийн ерөнхийлөгч П.Батсайхан дэлхийд ердөө 77 ширхэг үйлдвэрлэгдэх BRABUS BODO Cabriolet...

TVМэдээ

МожоТВ 100.000 дагагчтай боллоо

🎉 МожоТВ 100.000 дагагчтай боллоо! www.mojotv.mn сайтын MOJOTV Mongolia-д итгэж, үргэлж хамт...

Мэдээ

“МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна

“МИАТ” ТӨХК ТӨРИЙН ӨӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ...