Эхлэл Мэдээ ХООЛОЙГ НЬ БООЖ, ГАР УТСЫГ НЬ ДЭЭРЭМДСЭН ХЭРЭГ ГАРЧЭЭ
МэдээНийгэм

ХООЛОЙГ НЬ БООЖ, ГАР УТСЫГ НЬ ДЭЭРЭМДСЭН ХЭРЭГ ГАРЧЭЭ

Хуваалцах
Хуваалцах

Энэ оны эхний 3 сарын байдлаар дээрэмдэх гэмт хэрэг 211 бүртгэгдсэн. Дээрэмдсэн эд зүйлсийн дийлэнхийг гар утас эзэлж байна.Тодруулбал, Цагдаагийн байгууллагад 2025 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Согтуу хүмүүст зодуулсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дээрх хэрэгт шалгалтын ажиллагааг явуулахад эрэгтэй 47 настай иргэнийг бүлэг этгээд согтуурсан үедээ амь насанд нь аюултай үйлдэл гарган хоолойг нь боож, гар утсыг нь дээрэмдэж, зугтаасныг шуурхай илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд нь Хөвсгөл болон Архангай аймагт оршин суух хаягтай 30-40 насны иргэд байна.

Дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж буй этгээдүүд нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй болсон иргэдийг болон гэрэлтүүлэггүй гудамж, талбайд ганцаараа зорчиж буй иргэдийг олзлон тэдэнд хохирол учруулдаг тул иймд иргэд шөнө оройн цагаар явахдаа сонор сэрэмжтэй байх, аль болох гэрэлтүүлэгтэй, хяналтын камертай замаар зорчиж гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Нийгэм

Баян-Өлгий аймгийн багш нарын монгол хэлний сорилын дундаж гүйцэтгэл 36.3 хувьтай гарчээ

Баян-Өлгий аймгийн төв, сум, багийн боловсролын салбарын 905 багшийг хамруулсан монгол хэлний...

МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...

TVНийгэм

ДҮНЧҮҮР /100 сая/ МААНИЙН БҮТЭЭЛ DAY-1

Монгол дахь Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах Төвөөс зохион байгуулж буй 14 дэх...

ГадаадНийгэм

Хорт хавдрын хувийн тохируулгатай mRNA вакцин хавдар дахих эрсдэлийг 42 хувиар бууруулжээ

АНУ-ын Moderna болон Merck компаниудын хамтран бүтээж буй хорт хавдрын хувийн тохируулгатай...