Эхлэл Гадаад Газын зурваст хүмүүнлэгийн коридор нээхийг уриалжээ
ГадаадМэдээ

Газын зурваст хүмүүнлэгийн коридор нээхийг уриалжээ

Хуваалцах
Хуваалцах

Израилийн Газын зурваст явуулж буй цэргийн довтолгоо эрчимжиж, нийт 1.9 сая гаруй палестин иргэн Аюулгүй бүсийн амын 85 хувь нь дотооддоо дүрвэсэн гэж Нэгдсэн Үндэстний Байгууллага мэдээлэв. Тэдгээр хүмүүсийн ихэнх нь өмнө нь “аюулгүй бүс” гэж заагласан Рафах, Хан Юнус зэрэг хотуудад төвлөрсөн ч эдгээр бүсүүд ч мөн цэргийн ажиллагаанд өртөж байна.

НҮБ Рафахыг “цөхрөлт, аюулын шахмал тогоо” хэмээн тодорхойлж, олон зуун мянган хүний аюулгүй байдалд ноцтой эрсдэл үүсээд байгааг анхааруулжээ.

Газын зурваст 2023 оны аравдугаар сараас хойш эхэлсэн зөрчлийн улмаас 21,500 гаруй хүн амь үрэгдсэн бөгөөд олон арван мянган барилга байгууламж гэмтэж, ус, хүнс, эмнэлгийн үйлчилгээний хүртээмж хязгаарлагдсан хэвээр байна. Олон улсын байгууллагууд Газын зурваст аюулгүй, тогтвортой нүүлгэн шилжүүлэлтийн нөхцөл бүрдээгүй, мөн хүмүүнлэгийн тусламж хүрэх боломж хязгаарлагдмал хэвээр байгааг шүүмжилж, хүмүүнлэгийн коридор нээхийг уриалж байна.

Ч.ДӨЛГӨӨН

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...

ГадаадНийгэм

Хорт хавдрын хувийн тохируулгатай mRNA вакцин хавдар дахих эрсдэлийг 42 хувиар бууруулжээ

АНУ-ын Moderna болон Merck компаниудын хамтран бүтээж буй хорт хавдрын хувийн тохируулгатай...

ГадаадУлс төр

JAPAN ESPECIALS: Нөмрөгийн дархан цаазат газарт 528.700 гаруй га газар шатсан нь Токио хотын нутаг дэвсгэрээс хоёр дахин их талбай юм

Японы хэвлэлүүд Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн асуудлыг хөндөж байна. “JAPAN...

МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...