Эхлэл Гадаад Путин Уиткоффтой уулзлаа
ГадаадМэдээ

Путин Уиткоффтой уулзлаа

Хуваалцах
Хуваалцах

Ерөнхийлөгч Трамп Оросыг гал зогсоох хэлэлцээрт уриалав

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ойрын хүрээллийн хүн, үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгч Стив Уиткоффтой өнгөрсөн долоо хоногт Санкт-Петербург хотод уулзжээ. Энэ нь хоёр орны хооронд дипломат сувгуудыг дахин нээх, Украины дайныг намжаах оролдлогын хүрээнд хийгдсэн гурав дахь удаагийн уулзалт болохыг Axios мэдээлжээ.

Стив Уиткофф нь төрийн албанд өмнө нь ажиллаж байгаагүй ч Ерөнхийлөгч Трампын дэмжлэгтэйгээр албан бус дипломат үүрэг гүйцэтгэж буй бөгөөд уламжлалт дипломат шугамыг тойрч, олон улсын яриа хэлэлцээний чухал оролцогч болж буй талаар Wall Street Journal онцолжээ.

Уулзалтын үеэр талууд Украины нөхцөл байдлын талаар байр сууриа солилцож, АНУ-ын Ерөнхийлөгчийн санал болгосон 30 хоногийн түр гал зогсоох хэлэлцээрийн талаар ярилцсан байна. Гэвч Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский энэ уулзалтын үр дүнд болгоомжтой хандаж, Уиткоффын Путины талаар хийсэн эерэг мэдэгдлийг шүүмжилжээ. Үүний зэрэгцээ Ерөнхийлөгч Трамп олон нийтэд хандан мэдэгдэл хийж, ОХУ-ыг Украины эсрэг цэргийн ажиллагаагаа зогсоохыг уриалсан байна. Тэрбээр “аймшигт цус урсгал”-ыг дуусгахын тулд гал зогсоох хэлэлцээрийг шуурхай хүлээн зөвшөөрөх шаардлагатай гэж онцолсон гэж Fox Baltimore мэдээлжээ. Нөгөө талаас, Брюссельд болсон уулзалтын үеэр Европын Холбоо болон барууны холбоотнууд Украиныг дэмжих зорилгоор 21 тэрбум еврогийн шинэ цэргийн тусламж амласныг The Guardian мэдээлсэн байна.

Энэхүү тусламж нь ОХУ-д стратегийн дарамт үзүүлж, дипломат хэлэлцээг түргэсгэх хүчин зүйл болох магадлалтай.

Ч.ДӨЛГӨӨН

Эх сурвалж: Axios, Wall Street Journal, Fox Baltimore, The Guardian

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...

ГадаадНийгэм

Хорт хавдрын хувийн тохируулгатай mRNA вакцин хавдар дахих эрсдэлийг 42 хувиар бууруулжээ

АНУ-ын Moderna болон Merck компаниудын хамтран бүтээж буй хорт хавдрын хувийн тохируулгатай...

ГадаадУлс төр

JAPAN ESPECIALS: Нөмрөгийн дархан цаазат газарт 528.700 гаруй га газар шатсан нь Токио хотын нутаг дэвсгэрээс хоёр дахин их талбай юм

Японы хэвлэлүүд Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн асуудлыг хөндөж байна. “JAPAN...

МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...