Эхлэл Гадаад Зеленский: Оросын талд Хятадын 155 иргэн байлдаж байна
ГадаадМэдээ

Зеленский: Оросын талд Хятадын 155 иргэн байлдаж байна

Хуваалцах
Хуваалцах

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский хийсэн мэдэгдэлдээ Украины тагнуулын алба Оросын армид хамааралтай 155 хятад иргэнийг илрүүлсэн гэж мэдээллээ. Түүний хэлснээр, Оросын тал эдгээр иргэдийг сошиал медиагаар элсүүлсэн бөгөөд Хятадын эрх баригчид энэ талаар мэдэж байгаа байх магадлалтай гэлээ.

Одоо Украины тал тэдгээр хятадууд нь Бээжингээс шууд заавар авч байгаа эсэхийг шалгаж байгаа аж.

Харин Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч мэдэгдэлдээ “Бид энэ мэдээллийг Украинтай хамтран шалгаж байна. Манай улс иргэддээ дайны бүсэд зорчихыг хориглодог бөгөөд аливаа талын зэвсэгт мөргөлдөөнд оролцохыг хатуу хориглодог” гэж мэдэгджээ.

Украины тал хоёр хятад байлдагчийг баривчилсан бөгөөд тэдгээрийг Орост хоригдож буй украин цэргүүдтэй солилцох боломж байгааг ч илэрхийлсэн байна.

Ч.ДӨЛГӨӨН

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...

ГадаадНийгэм

Хорт хавдрын хувийн тохируулгатай mRNA вакцин хавдар дахих эрсдэлийг 42 хувиар бууруулжээ

АНУ-ын Moderna болон Merck компаниудын хамтран бүтээж буй хорт хавдрын хувийн тохируулгатай...

ГадаадУлс төр

JAPAN ESPECIALS: Нөмрөгийн дархан цаазат газарт 528.700 гаруй га газар шатсан нь Токио хотын нутаг дэвсгэрээс хоёр дахин их талбай юм

Японы хэвлэлүүд Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн асуудлыг хөндөж байна. “JAPAN...

МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...