Эхлэл Мэдээ 0-5 сартай хоёр хүүхэд тутмын нэг нь эхийн сүүгээр хооллож байна
МэдээНийгэм

0-5 сартай хоёр хүүхэд тутмын нэг нь эхийн сүүгээр хооллож байна

Хуваалцах
Хуваалцах

Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны хүрээнд нярай болон бага насны хүүхдийн хооллолтын талаарх мэдээлэл цуглуулдаг.

НҮБ-ын Хүүхдийн Сан болон ДЭМБ-аас нярай хүүхдийг төрснөөс нь хойш 1 цагийн дотор амлуулах, 0-6 сар хүртэл нь эхийн сүүгээр дагнан хооллох, 0-2 нас хүртэл болон түүнээс цааш үргэлжлүүлэн хөхүүлэхийг зөвлөмж болгодог юм.

Нярай болон бага насны хүүхдийг ялангуяа 0-2 нас хүртэлх эгзэгтэй хугацаанд зөв зохистой хооллосноор тэдний эсэн мэнд амьдрах боломжийг нэмэгдүүлж, өсөлт хөгжлийг нь дэмждэг талаар ДЭМБ зөвлөдөг. Сүүлийн 10 жилийн байдлаар харвал улсын хэмжээнд 3 хүүхэд тутмын 1 нь төрсний дараа 1 цагийн дотор ангир уургаа амлаж чадахгүй байна.

Энэ үзүүлэлт хот, хөдөөгийн хүүхдүүдийн хувьд ялгаатай байгаа юм. 2023 оны судалгааны үр дүнгээр энэ үзүүлэлтийн хувьд хотод хөдөөнөөс 9 нэгж хувиар бага байна. Мөн 0-5 сартай 2 хүүхэд тутмын 1 нь эхийн сүүгээр дагнан хооллож байна. Зохистой байдлаар хооллож байгаа 6-23 сартай хүүхдийн хувь өмнөх судалгаануудтай харьцуулахад буурчээ.

Тухайлбал 2023 оны судалгааны үр дүнгээр зохистой байдлаар хооллож буй 6-23 сартай хүүхэд хөдөөд 16 хувь байгаа нь хотоос 1.8 дахин бага үзүүлэлт.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадМэдээ

Трамп–Путины уулзалт: Гэрээ байгуулагдаагүй ч ахиц гарсныг онцлов

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын өчигдөр болсон дээд...

LiveМэдээ

Бясалгалын цаг…🌿 (5 минут)

🎧Энэхүү бичлэгийг сонсохдоо: 🧘‍♀️Өөрт тухтай байрлалд сууж, хэвтэж болно. 🫁Амьсгалаа 3 удаа...

МэдээУлс төр

50-иас дээш насныхны цөөнгүй хэсгийн тархинд СОЦИАЛИЗМ гэх хорт хавдар бий

Монголчуудын 50-иас дээш насныхны цөөнгүй хэсгийн уураг тархинд СОЦИАЛИЗМ гэх хорт хавдар...