Эхлэл Гадаад “Betavolt” компани 50 жил цэнэглэх шаардлагагүй цөмийн батарей бүтээлээ
ГадаадМэдээ

“Betavolt” компани 50 жил цэнэглэх шаардлагагүй цөмийн батарей бүтээлээ

Хуваалцах
Хуваалцах

Хятадын технологийн “Betavolt” компаниас анхны нано хэмжээтэй цөмийн батарей болох BV100 загварын прототипийг амжилттай бүтээснээ зарлалаа. Энэхүү шинэлэг төхөөрөмж нь ухаалаг гар утас, дрон, хиймэл дагуул, эмнэлгийн суулгац зэрэг жижиг хэмжээтэй төхөөрөмжүүдийг цэнэглэхгүйгээр олон арван жилийн турш ажиллуулах боломжтой хэмээн мэргэжилтнүүд онцолж байна. BV100 нь никель-63 изотопоор тэжээгддэг бөгөөд задралын дараа тогтвортой зэс изотоп болон хувирдаг. Радиацийг систем дотроо бүрэн тусгаарласан ухаалаг хамгаалалттай бөгөөд аюулгүй байдал, байгаль орчны хор нөлөөгүй гэдгийг тус компани мэдэгджээ.

Техникийн үзүүлэлтүүд:

Хэмжээ: 15 х 15 х 5 мм

Одоогийн эрчим хүчний гарц: 100 микроватт

Ирээдүйн зорилт (2025): 1 ватт хүртэл гарц

Ажиллах температурын хязгаар: -60°C-аас +120°C

Нэг грамм батерейд: 3,300 мегаватт-цаг эрчим хүч хадгалах чадвартай

Технологийн хувьд тус батерей нь 1960-аад оны АНУ, ЗХУ-ын цөмийн батарейг давсан гэж Betavolt мэдэгдсэн бөгөөд лити батерейнаас 10 дахин их эрчим хүч агуулах чадвартай гэдэг нь салбарынхны анхаарлыг татаад байна. “Betavolt” компанийн мэдээлснээр, уг технологи нь батерейны мэргэжлийн цикл, цэнэг алдалт гэсэн ойлголтыг арилгаж, эрчим хүчний ирээдүйд томоохон хувьсал авчрах боломжтой гэнэ.

Ч.ДӨЛГӨӨН

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...

ГадаадНийгэм

Хорт хавдрын хувийн тохируулгатай mRNA вакцин хавдар дахих эрсдэлийг 42 хувиар бууруулжээ

АНУ-ын Moderna болон Merck компаниудын хамтран бүтээж буй хорт хавдрын хувийн тохируулгатай...

ГадаадУлс төр

JAPAN ESPECIALS: Нөмрөгийн дархан цаазат газарт 528.700 гаруй га газар шатсан нь Токио хотын нутаг дэвсгэрээс хоёр дахин их талбай юм

Японы хэвлэлүүд Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн асуудлыг хөндөж байна. “JAPAN...

МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...