Эхлэл Гадаад Америкийн тэрбумтан, нөлөө бүхий хөрөнгө оруулагчид Трампыг шүүмжилж эхэллээ
ГадаадМэдээ

Америкийн тэрбумтан, нөлөө бүхий хөрөнгө оруулагчид Трампыг шүүмжилж эхэллээ

Хуваалцах
Хуваалцах

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шинэчилсэн худалдааны тарифийн бодлогын эсрэг нэр нөлөө бүхий хөрөнгө оруулагч, тэрбумтан Билл Акман анхааруулга гаргажээ. Тэрбээр уг бодлого нь улс орныг “Өөрсдийн гараар бий болгосон эдийн засгийн цөмийн өвөлд” хүргэж болзошгүй гэж мэдэгдэв.

Хедж сангийн удирдагч Акман өмнө нь Трампыг дэмжиж байсан ч, шинэ тарифийн бодлогын эрсдэлтэй холбогдуулан ерөнхийлөгчийг тарифийн хэрэгжилтийг гурван сараар хойшлуулж, улсуудтай дахин хэлэлцээр хийх боломж олгохыг уриалжээ.

Акманы санааг JPMorgan Chase компанийн захирал Жэйми Даймон ч мөн дэмжиж, тарифууд нь америкчуудын хувьд үнэ өсөх шалтгаан болж магадгүйг онцолсон байна. Гэсэн хэдий ч ерөнхийлөгч Трамп өөрийн шийдвэрийг хамгаалж, “Заримдаа асуудлыг засахын тулд эм уух шаардлагатай” хэмээн мэдэгдсэн. Тэрбээр энэхүү арга хэмжээ нь АНУ-д шинэ ажлын байр, хөрөнгө оруулалтыг авчрах хүлээлттэй байгааг илэрхийлжээ. Гэвч эдийн засагчид үнийн өсөлт, худалдааны дайн дэгдэх эрсдэлтэйг анхааруулж байгаа бөгөөд Европ, Азийн хөрөнгийн зах зээлд сөрөг нөлөө үзүүлж, хувьцааны ханш унасаар байна.

Ч.ДӨЛГӨӨН

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...

ГадаадНийгэм

Хорт хавдрын хувийн тохируулгатай mRNA вакцин хавдар дахих эрсдэлийг 42 хувиар бууруулжээ

АНУ-ын Moderna болон Merck компаниудын хамтран бүтээж буй хорт хавдрын хувийн тохируулгатай...

ГадаадУлс төр

JAPAN ESPECIALS: Нөмрөгийн дархан цаазат газарт 528.700 гаруй га газар шатсан нь Токио хотын нутаг дэвсгэрээс хоёр дахин их талбай юм

Японы хэвлэлүүд Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн асуудлыг хөндөж байна. “JAPAN...

МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...