Эхлэл Гадаад Тайвань АНУ-тай тариф тэглэх хэлэлцээр хийхийг зорьж байна
ГадаадМэдээ

Тайвань АНУ-тай тариф тэглэх хэлэлцээр хийхийг зорьж байна

Хуваалцах
Хуваалцах

Тайванийн Ерөнхийлөгч Лай Чин-Тэ АНУ-тай тариф тэглэх хэлэлцээр байгуулах зорилготой байгаагаа мэдэгдлээ. Тэрээр АНУ, Канад, Мексикийн хоорондын худалдааны гэрээг загвар болгон авч, хоёр талын эдийн засгийн харилцааг бэхжүүлэхийг зорьж буйгаа илэрхийлсэн байна. Энэ алхам нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Тайванийн зарим бараанд, ялангуяа хагас дамжуулагчийг эс тооцвол, 32%-ийн импортын тариф ногдуулсны дараах хариу арга хэмжээ болж байна. Гэсэн ч Тайвань хариу тарифаар биш, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, худалдааны саад тотгорыг арилгах замаар хариу өгөх бодлогыг баримталж байгаа юм. Түүнчлэн Тайванийн Засгийн газар энэхүү тарифын нөлөөг зөөлрүүлэхийн тулд 2.7 тэрбум ам.долларын эдийн засгийн дэмжлэгийн багц зарлаж, АНУ-аас худалдан авалтыг нэмэгдүүлэх, батлан хамгаалахын худалдан авалтын шинэ хүсэлт хүргүүлэхээр төлөвлөж байна. Эдгээр үйл явдал нь дэлхий даяар нэмэгдэж буй худалдааны хурцадмал байдал дунд өрнөж байгаа бөгөөд Тайвань зэрэг зарим орнууд АНУ-тай хэлэлцээ хийх замаар эдийн засгийн нөлөөллийг зөөллөхийг хичээж байна.

Ч.ДӨЛГӨӨН

Эх сурвалж: Wsj, Reuters

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...

ГадаадНийгэм

Хорт хавдрын хувийн тохируулгатай mRNA вакцин хавдар дахих эрсдэлийг 42 хувиар бууруулжээ

АНУ-ын Moderna болон Merck компаниудын хамтран бүтээж буй хорт хавдрын хувийн тохируулгатай...

ГадаадУлс төр

JAPAN ESPECIALS: Нөмрөгийн дархан цаазат газарт 528.700 гаруй га газар шатсан нь Токио хотын нутаг дэвсгэрээс хоёр дахин их талбай юм

Японы хэвлэлүүд Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн асуудлыг хөндөж байна. “JAPAN...

МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...