Эхлэл Гадаад Хятадын хотуудад усан спортын шинэ “давалгаа” үүсч байна
ГадаадМэдээ

Хятадын хотуудад усан спортын шинэ “давалгаа” үүсч байна

Хуваалцах
Хуваалцах

Хаврын улирал ирж, өдрүүд уртсаж, дулаан уур амьсгал бүрдэхийн хэрээр хотын оршин суугчид гадаа идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх дуртай болсоор байна. Гүйх, унах зэрэг уламжлалт спортоос гадна усан дээрх илүү тайван, шинэ трэнд хотуудад хүчээ авч эхэлжээ. Бээжингийн алдарт Чаоянг цэцэрлэгт хүрээлэнд өнгө өнгийн завь, сэлүүрт тавцангууд нууран дээр хөвөх нь усан спортод дурлагчдын тоо нэмэгдэж буйг илтгэнэ.

“Миний хувьд анх удаа оролцож байгаа ч маш хурдан сурахад амархан юм байна. Байгаль, барилга хосолсон үзэмж нь үнэхээр тайвшруулах мэдрэмж төрүүллээ. Дараа нь гэр бүл, найзуудаа дагуулаад ирнэ ээ” хэмээн Хятадын Yelp-тэй адил “Dianping” платформ дээр нэгэн хэрэглэгч сэтгэгдлээ хуваалцжээ.

Усан спортын эрэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор дасгалжуулагчид, клубүүд, тоног төхөөрөмжийн эрэлт өсч, энэхүү салбарт шинэ боломжууд үүсч байна.

“Бид энэ оны завины улирлыг гуравдугаар сард эхлүүлсэн. Зуны оргил ачааллын үеэр өдөрт 200-300 зочин хүлээн авна гэж тооцоолж байна” хэмээн завь, сэлүүрт самбар, усан дээрх олон төрлийн спортоор үйлчилдэг “Beijing Whalesports Club”-ийн үүсгэн байгуулагч Чэн Хэлун ярив.

Тус клуб нь 3-р сараас 10-р сар хүртэл Бээжинд 4 салбар цэгтэй ажилладаг ба энэ жил нийт 30,000 оролцогч хүлээж буй ажээ.

Ч.ДӨЛГӨӨН

Эх сурвалж: Xinhua

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...

ГадаадНийгэм

Хорт хавдрын хувийн тохируулгатай mRNA вакцин хавдар дахих эрсдэлийг 42 хувиар бууруулжээ

АНУ-ын Moderna болон Merck компаниудын хамтран бүтээж буй хорт хавдрын хувийн тохируулгатай...

ГадаадУлс төр

JAPAN ESPECIALS: Нөмрөгийн дархан цаазат газарт 528.700 гаруй га газар шатсан нь Токио хотын нутаг дэвсгэрээс хоёр дахин их талбай юм

Японы хэвлэлүүд Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн асуудлыг хөндөж байна. “JAPAN...

МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...