Эхлэл Мэдээ Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны Хамтарсан хороо хуралдлаа
МэдээУлс төр

Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны Хамтарсан хороо хуралдлаа

Хуваалцах
Хуваалцах

Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны Хамтарсан хорооны 23 дугаар хуралдаан өнөөдөр Улаанбаатар хотноо боллоо.

Хуралдааныг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, Европын Холбооны Гадаад харилцааны албаны Ази, Номхон далайн орнуудын газрын орлогч захирал Паола Пампалони нар тэргүүлэв. Хуралдааны үеэр талууд улс төр, нийгэм, эдийн засгийн сүүлийн үеийн нөхцөл байдлын тухай харилцан танилцуулж, Монгол Улс, Европын Холбооны харилцаа, хамтын ажиллагааг хоёр талын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан нийтлэг зорилтуудын хүрээнд тэлэхэд үргэлжлүүлэн хамтран ажиллах боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Тухайлбал, сэргээгдэх эрчим хүч, ногоон шилжилтийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, Европын Холбооны Худалдааны хөнгөлөлтийн системийг үр дүнтэй ашиглах замаар худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх талаар ярилцав. Мөн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын хувь нэмрээ оруулах, чингэхдээ “Ойн түншлэлийн тухай” санамж бичгийг хэрэгжүүлэх замын зураглалд тусгагдсан арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэхэд хоёр талаас ач холбогдол өгч ажиллах талаар санал солилцов.

Хуралдаанаар Хамтарсан хорооны дэргэдэх Хүний эрхийн яриа хэлэлцээ болон Хөгжлийн хамтын ажиллагааны ажлын хэсгийн ээлжит хуралдааны дүнг хэлэлцэв. Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны Хамтарсан хорооны 23 дугаар хуралдааны дүнгээр хамтарсан хэвлэлийн мэдээ гаргажээ.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

Оршуулгатай холбоотой нийтийн өргөдлийг хэлэлцсэн талаарх Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонслоо

Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших (2026.10.30) хуралдаанаар Иргэн Давхардаваагийн Гансаруулын гаргасан...

МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...

ГадаадУлс төр

JAPAN ESPECIALS: Нөмрөгийн дархан цаазат газарт 528.700 гаруй га газар шатсан нь Токио хотын нутаг дэвсгэрээс хоёр дахин их талбай юм

Японы хэвлэлүүд Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн асуудлыг хөндөж байна. “JAPAN...

МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...