Эхлэл Мэдээ ЧУУЛГАН: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
МэдээУлс төр

ЧУУЛГАН: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Хуваалцах
Хуваалцах

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.04.04/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэц Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт “… Шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “… шударга ёс, … хууль дээдлэх … нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг … нас …-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. …”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс … нийгэм, хууль зүйн … баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Үндсэн хууль, шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль … бүрнээ нийцсэн байвал зохино.” гэснийг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

Хууль зүйн байнгын хороо уг асуудлыг хэлэлцээд Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Өмнөх өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд гишүүд Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авч, үг хэлж дууссан. Тиймээс Хууль зүйн байнгын хорооноос гаргасан Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн саналаар санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Байнгын хорооны саналыг дэмжлээ. Ийнхүү Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийн тухай УИХ-ын тогтоолын төслийг эцэслэн батлав.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан намын бүлэг болон бүлэгт харьяалагдаагүй гишүүдээс урьдчилан ирүүлсэн нэрсийн дагуу асуулт асуув. УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, дээрх хуулийг төсөлд хүний эрхийн нөхцөл байдлыг сайжруулах, зөрчигдсөн эрхийг сэргээх, хүний эрхийг хэрхэн хамгаалах талаар орсон заалтын талаар асуув. Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны үе шат бүрд хүний эрхийн асуудал хөндөгдөж байдаг. Хүнийг саатуулах, баривчлах, цагдан хорих, шүүх зэрэг үйл ажиллагаанд хүний эрхийг хамгаалах гол баталгаа нь өмгөөлөл зүйн туслалцаа юм. Гэтэл прокурор буюу улсын яллагчийн эрхээс өмгөөлөгчийн эрх хязгаарлагдмал байгаа нь хүний эрхийг зөрчих нэг үндэслэл болдог. Энэ мэт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд олон жил яригдаж байсан шүүмжлэлийг залруулан хуулийн төсөлд тусгасан. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд хүний эрхийн нөхцөл байдал эрс дээшилнэ гэсэн хүлээлттэй байна гэв. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, Л.Мөнхбаатар, Х.Тэмүүжин, Д.Очирбат, Н.Номтойбаяр нар асуулт асуув.

Түүний дараа хуулийн төслийг дэмжсэн болон эсрэг байр суурьтай намын бүлгийг төлөөлж болон бүлэгт харьяалалгүй гишүүд урьдчилан өгсөн нэрсийн дагуу үг хэлэв. УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Ж.Чинбүрэн нар аливаа хэргийг шүүхдээ гэнэтийн гарсан дуулиан шуугианд хөтлөгдөж, түүнд хэт автах байдал буй болж байгааг анхаарахыг сануулаад хуулийн хэрэгжилтийг хангах нь хамгийн чухал гэдгийг онцоллоо. Мөн УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, хүний эрх гэдгийг үл ойшоох хандлага газар авч байна. Тухайн хүн албан тушаал ахих тусам хүний эрхийн зөрчил гаргах нь олонтаа. Төр, төрийн өмчит байгууллага, хувийн хэвшлийнхэн хамтдаа жил бүр хүний эрхийг асуудлыг хэлэлцдэг тогтолцоог бүрдүүлэх, хэлэлцдэг цахим платформтой болох зэрэг санал хэллээ. УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авч дууссаны дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүдийн асуулт хариултыг эхлүүлээд өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

Уул уурхайн олборлолт буурчээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний 5 сарын урьдчилсан гүйцэтгэлээр...

МэдээУлс төр

П.Батчимэг: Цахилгаан скүүтерийг 16-гаас дээш, цахилгаан дугуйг 18-аас дээш насныхан жолоодно гэж хуулийн төсөлд тусгасан

Улсын Их Хурлын даргын 76 дугаар захирамжаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах...

ГадаадМэдээ

Дэлхийн шилдэг 24 салатыг нэрлэжээ

Салат гэх нэртэй хоолны түүх эртний Ромын үед хүмүүс ромэн салат навчийг...